ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    NBA: Коби Леброн нарын сүүлийн тулаан боллоо

    Энэ жил “Лос-Анжелес Лейкэрс” багийн домогт тоглогч Коби Брайнтын сагсан бөмбөгийн спортод хүч үзэх сүүлийн жил гэдгийг хүн бүр мэдэх биз. Тэгвэл  “Лос-Анжелес Лейкэрс” өнөөдөр талбайдаа Леброн Жеймсээр ахлуулсан “Кливленд Квалеьрс”-ийг хүлээн авлаа.

    Тоглолт 120:108-аар “Квальерс”-ийн давамгайллаар дууссан юм. Гэхдээ хожсон хожигдсон гэхээсээ илүүтэйгээр Коби, Леброн гэх агуу тоглогчдын сүүлчийн өрсөлдөөн гэдгээрээ олны анхаарлыг татаж байлаа.

    Энэ тоглолтонд Коби Брайнт багтаа 26 оноо авчирч, самбараас таван удаа бөмбөг авсан бол Леброн 24 оноо, таван самбар, долоон оновчтой дамжуулалт хийжээ.

    Тэд анх 2004 оны 01 сарын 12-нд хоорондоо тулж 89:79-өөр “Лейкэрс” хожсон түүхтэй. Тус тоглолтонд Коби 17 минут тоглохдоо  10 оноо, таван самбар, хоёр оновчтой дамжуулалт хийсэн. Харин Леброн 16 оноо, таван удаа самбараас бөмбөг авч, долоон оновчтой дамжуулалт өгч байжээ. Коби NBA-д 20 улирал тоглохдоо Леброны эсрэг нийтдээ 22 удаа таарч зургаад нь хожиж байжээ.

    Гэхдээ энэ агуу тоглогчид финалд буюу аваргын төлөө нэг ч удаа таарч байгаагүй юм. Леброн Жэймс энэ талаар: "2009 Онд би Кобигийн эсрэг финалд тоглохыг маш их хүссэн юм. Гэвч “Орлонда Мэжикт” плэй-оффт ялагдсандаа" хэмээн хуучилсан байдаг.

     

     

     

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй