ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    NBA: Итгэмээргүй хожигдол

    Өнгөрсөн шөнө бүсийнхээ сүүлийг мушгиж байгаа “Лос Анжелес Лейкерс” баг талбайдаа өрнөд бүсийг хожлоороо тэргүүлж байгаа “Голден стэйт Уорриорс”-ыг хүлээн аван 112:95 харьцаагаар хожлоо.

    Энэхүү хожил нь NBA-ын түүхэнд улиралд хожлын хувь нь 20 хүрэхгүй байгаа баг 90-с дээш хожлын хувьтай багийг хожсон анхны тохиолдол болжээ.

    Талбайн эзэд тоглолтыг эхнээсээ л нягт эхлүүлж чадсан юм. Тэдний хамгаалалтууд үр дүнтэй болж байсан бөгөөд эсрэг багаа 20 бөмбөг алдалт хийлгэж чадсан.

    Уорриорсын довтолгооны гол зэвсэг болох гурвын шугамны араас ердөө дөрвөн шидэлтээ унагаж 13.3 хувьтай довтолсон байна. Мөн бас нэг статистик байдаг. Энэ нь талбай дээр хамгийн үр ашигтай тоглосон тоглогчийн нэмэх, хасах үзүүлэлт гэж байдаг. Талбайн зочдоос ганцхан тоглогч нэмэх үзүүлэлттэй харин бусад бүх тоглогчид нь бүгд сөрөг үзүүлэлттэй тогложээ.

    Энэ тоглолтонд Стифэн Көрри ердөө 18 оноо гурваас нэг шидэлтээ унагасан. Харин Клей Томпсон 15 оноо авсан бол, Талбайн эздээс Жордан Кларксон 25 оноо, Д Анжел Рассел 21 оноо авч багаа тэргүүлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй