ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Иран улсын эмэгтэйчүүдийн шорон /10 зураг/

    Садег Соури гэх гэрэл зурагчин Иран улсын засан хүмүүжүүлэх төвд хоригдож байгаа охид, эмэгтэйчүүдийн гэрэл зургийг дарж "Үхлийн ял хүлээж буй хүмүүс" гэж нэрлэжээ. Иран улсын хувьд эмэгтэй хүүхдийг 9 настайгаас хуулийн хариуцлага хүлээх чадвартай гэж үздэг бөгөөд цаазын ял ч оноодог байна.

    Энэ жил 17 настай Махса нэгэн хөвгүүнд дурлаж, гэр бүл болохыг хүсчээ. Охины аав гэрлэлтийг нь эсэргүүцсэн бөгөөд Махса аавтайгаа маргалдаж байх үедээ, хоолны хутгаар амийг нь бүрэлгэжээ. Махсагийн төрсөн ах нар нь түүнд цаазын ял оноохыг шаардаж байгаа юм.

    Эмэгтэйчүүд хүүхдээ хоёр нас хүртэл нь дэргэдээ байлгах эрхтэй. Захра 14 настайдаа гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй. Энэ жил 17 настай бөгөөд гар утас хулгайлсан хэргээр хоригджээ. Тэрээр ийм хэргээр гуравдахь удаагаа хэцүү нэртийн хаалга татжээ.

    Шакаеэг энэ жил 15 настай бөгөөд нийслэл Тегран хотод орших сүлжээ дэлгүүрт зэвсэгт дээрэм хийсэн хэргээр нэг жилийн өмнө шоронд иржээ. Охины эмээ бүтэн жилийн дараа эргэлтээр ирсэн байна. Шакаеэд цаазын ял оноосон бөгөөд 18 нас хүрмэгц нь ялыг гүйцэтгэх гэнэ.

    Шашны номлогч энэхүү засан хүмүүжүүлэх төвд өдөр бүр ирж залбирал үйлддэг. Залбиралын дараа охидод зөв амьдрах тухай сургааль айлдаж, бурхнаас тэдний гэм нүглийг өршөөхийг хүсч залбирдаг байна.

    Бүсгүйчүүд өглөө, орой тус бүр гадагшаа гарч дасгал хийх эрхтэй.

    Хоол идэхийн тулд олон цаг дугаарлаж зогсоно.

    Назанин энэ жил 16 настай бөгөөд зургаан сарын өмнө 621 грам хар тамхи авч явсан хэргээр баривчлагдсан. Түүний шүүх хурал хараахан эхлээгүй байна.

    15 настай Махсидын эцэг эх нь мансууруулах бодис хадгалсан, хэрэглэсэн хэргээр хоригдож байгаа. Махсид найман сарын дараа суллагдана.

    Царай нь харагдахгүй байгаа Катере 13 настай. Цагдаа нар тэрнийг бүлэглэсэн хүчингийн хохирогч болоод гудамжинд ухаангүй байхыг олжээ. Охины биеийг эмчилсний дараа засан хүмүүжүүлэх газарт шилжүүлсэн байна.

    Совганд 16 настай. Цагдаа нар гэрээс нь их хэмжээний мансууруулах бодис илрүүлжээ. Охин энд бүтэн жил хоригдоход гэрээс эргэлт нэг ч удаа ирээгүй байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй