ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Удаан хүлээсний эцэст Tyra Banks 42 насандаа ээж боллоо

    Олон жил хүлээж, хүссэний эцэст алдарт модель, загвар өмсөгч, Викториа Секретийн сахиусан тэнгэр асан Tyra Banks ээж болжээ. Тэрээр маш олон ярилцлагандаа хүүхэдтэй болохыг хүсэж буйгаа илэрхийлдэг байсан билээ. Гэхдээ тэр тээгч эх хөлслөн хүүхэдтэй болсон байна. 

    Алдарт модель маань хоёр жил орчим үерхэж байгаа гэрэл зурагчин найз залуу Erik Aslа-ийн хамт ийнхүү бяцхан хүүгээ өчигдөр өлгийдөн авчээ. Тэд хүүдээ "York" хэмээх нэр хайрласан байна. 

    Энэ талаараа модель өөрийн Инстаграм хуудсад нийтэлсэн байсан бөгөөд "Их удаан залбирч, хүсэж, мөн хичээсний үр дүнд амьдралынхаа хамгийн сайхан бэлгийг хүлээн авлаа. Түүний нүд болон гар нь надтай харин эрүү, уруул нь аавтайгаа адилхан юм. Мөн бидний хүүхдийг бидний төлөө тээсэн сахиусан тэнгэр мэт тэр эмэгтэйд баярлалаа. Ингээд Иорк Асла Банкс, эх дэлхийд тавтай морил" хэмээн бичсэн байв. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй