ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

    Монгол Улсын Их Хурлын чуулганы мягмар гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээхтэй холбоотой нийгмийн харилцааг 2009 онд батлагдсан “Хүний хөгжил сангийн тухай” хуулиар зохицуулахаар зорьж ирсэн. Өнөөдрийн үйлчилж буй хууль тогтоомжийн зохицуулалт нь сангийн хөрөнгийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хангалттай бус байна гэлээ. Тухайлбал, санд орлого төвлөрүүлэхийн тулд тухайн хуулийн этгээд ашгийн төлөө, улс төрөөс хараат бусаар цэвэр арилжааны зарчмын дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах ёстой байтал түүний удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх, үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргалтанд Улсын Их Хурал, Засгийн газрын оролцоо их байдаг.

    Үүний улмаас цэвэр арилжааны зарчмаар үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдаж байгаа аж. Иймд Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэхүү төсөл батлагдсанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бий болох юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй