ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    `The Revenant` кинонд зориулж Лео 5 цагийн турш дүр хувиргалт хийлгэдэг байжээ

    Сүүлийн үед кино урлагт хайртай хэн бүхний сэтгэлийг догдлуулаад буй "The Revenant" киноны зураг авалтын үеэр жүжигчин Леонардо Ди Каприо дүр хувиргалт хийлгэн, шархадсан мэт хувирч буйг нь та бүхэн харж байна. 

    Тус кинонд түүний шуугиан тариад буй дүр төрхийг бүтээхийн тулд make up artist Duncan Jarman таван цагийн турш ийнхүү хичээнгүйлэн ажилладаг байжээ. Үүний сацуу тэрээр зохиолын бодит баатар болох Хюго Гласс-т жинхэнэ амьдрал дээр яг юу тохиолдож, хэрхэн шархдаж байсан тэр бүхнийг нь судалдаг байж.

    Леонардо Ди Каприогийн дүрийг амьлуулах гайхалтай ур чадвар болон кино техникийн баг, мөн мэдээж чадварлаг дүр хувиргагчийн нөр их хөдөлмөрийн ачаар тус кино удахгүй болох Оскарын наадамд 12 төрөлд нэр дэвшиж буй юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй