ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мал тооллогын 2015 оны урьдчилсан дүн гарлаа /Инфографик/

    Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 55957.6 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 3294.6 мянга, үхэр 3779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24933.4 мянга, ямаа 23582.2 мянгад хүрч, 2014 оныхоос адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1718.6 мянга, ямаа 1573.3 мянган толгойгоор өсчээ.
    Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.8 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.6 хувь, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.1 пунктээр буурч, адууных 0.1 пункт, үхрийнх 0.2 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

    Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өсчээ. Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад  малын тоо  хамгийн их буюу 280.7-399.5 мянгаар өсөв.
    Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймаг, Улаанбаатар хот малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй