ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ч.Содтуяа: Тэмцээнд ирэх Монгол туургатны миссүүд тодорсон

    “Монгол туургатны наадам”-ын хүрээнд  боксын наадмын дараа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн Монгол туургатны миссийн тухай мэдээллийг хүргэж байна.Ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн Монгол Туургатан Миссын тэмцээн” болно. Уг тэмцээнийг зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаа мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагаас тэмцээний талаар тодрууллаа.

    Монгол туургатнуудын мисс тун удахгүй шилдгээ шалгаруулах нь ээ. Тэмцээний талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

    Монгол туургатны миссийн тэмцээн ирэх оны гуравдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөгдсөн байгаа. Тэмцээнд ирэх Монгол туургатны миссүүд тодорсон байгаа. 2006 оноос хойш зохион байгуулагдаагүй Монгол туургатны мисс тэмцээн ийнхүү эргэн Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгийн залуустай хамтран сэргээн зохион байгуулах гэж байна.  Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны миссүүд оролцоно. Тэмцээн маань олон улсын стандартын дагуу өндөр түвшинд зохион байгуулагдахаар төлөвлөгдөн бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон.

    Хэдэн номинациар шилдгүүдээ тодруулах вэ?

    “Монгол Туургатан Мисс 2016” уралдаант тэмцээнийг Олон Улсын Миссийн тэмцээний жишгээр номинацид шилдгүүдийг тодруулах нь ээ.

    Оролцогчдоос шилдгийн шилдэг 16-20 охидыг финалын шатанд шалгаруулж, телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх олгож Мисс Модель, Мисс Фото, Мисс Авьяас, Мисс  Бикини, Мисс Монгол үндэсний хувцастай, Мисс Оюунлаг номинациар тус тус шалгаруулж, “Тэргүүн Мисс”, “Дэд Мисс”-ээ тодруулна.

    Шагналын сан нь хэд вэ?

    Монголд өмнө нь байгаагүй Олон улсын жишигт хүрсэн өндөр шагналын сантай гэдгээрээ онцлог. Бид “Монгол туургатны мисс”-ийн тэмцээнийхээ өмнө илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй