ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрсөн цагаасаа хувцасны шүүгээнд унтаж буй хүү

    Нэг унтлагын өрөөтэй орон сууцанд хүүхдээ унтуулах зай хувцасны шүүгээнээс өөр газарт олдоогүй америк гэр бүл хүүхдээ хувцасны шүүгээнд унтуулах болжээ. Төрсөн цагаасаа хойш хувцасны шүүгээнд амьдарч байгаа гурван настай энэ хүү Хак гэдэг.

    Хакийн ээж Натали Холбрүк 31 настай бөгөөд хувцасны шүүгээгээ ашиглаж хүүдээ өрөө бэлджээ. “Хүүхдэд том хэмжээтэй тоглоом байхгүй л бол ямар ч цонхгүй, биеийн хэмжээнд нь тохирсон ийм жижиг өрөө их тухтай, яг л шувууны үүр шиг байдаг” гэж Натали ярьсан байна.

    Тэд өмнө нь 106 мкв байранд амьдардаг байхдаа ч зай талбай муутайгаас хүүгээ хувцасны шүүгээнд унтуулдаг байжээ. Улаанбаатар хотод 106 мкв талбайтай орон сууц 3-4 өрөө болдог бол Нью-Йорк хотод маш жижигт тооцогддог байна. Нью-Йорк хотод орон сууцны үнэ, хүн амын нягтрал их тул Холбрүксийн гэр бүлийн энэхүү хүүхдийн өрөөний санааг олон айл дагаж дууриасан байна. Хувцасны шүүгээнээс гадна хүүхдээ угаалгын өрөөнд манежтай нь унтуулах явдал ч дэлгэрсэн байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй