ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төлөөлөгч Г.Ганбаяр Э.Бат-Үүлийг гүтгэснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр 2014 оны 01 сарын 23-ны өдөр хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы индрээс мэдэгдэл хийх үеэрээ “Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх Сонор плаза гэх барилгыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмч”, Чингис хааны нэрэмжит талбайд болсон МАН-ын цуглааны үеэр “...хотын дарга өөрөө Хандгайтад 5 тэрбумын хаусанд амьдарч байна...” зэргээр гүтгэлгийн чанартай үндэслэлгүй мэдээлэл тараасан. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  гомдол гаргаж, шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын хэлсэн үгийг гүтгэлэг хэмээн үзэн  яг энэ мэдээлэл тараасан хэлбэрээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс уучлалт  гуйж, нэр төрийг нь сэргээх шийдвэр гаргажээ.
    Өнөөдөр болсон НИТХ-ын ээлжит 31-р хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж, гүтгэснээ хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлалт гуйлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй