ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Соёлын гавьяат зүтгэлтнүүд үүцээ дэлгэлээ

    Зуун зуун жилийн түүхтэй бүтээл өнөө үед та бидний нүдийг баясгасаар байна. Тэгвэл өнөөдрийн хэн нэгний онцгой бүтээл хэзээ нэгэн цагт хосгүй өв болох нь гарцаагүй. Иймд дүрс бичлэгийн гайхамшигт өвийг бүтээгч зураглаач нарын ур чадвар, техник хэрэгсэлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх нь ирээдүйн баримтат өвийг бүтээгч нарт оруулах томоохон хувь нэмэр юм.

    Тэгвэл НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан соёлын байгууллагын буюу ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс  Архивын ерөнхий газартай хамтран  нийслэлд үйл ажиллагаа явуулж буй телевизүүдээс тус бүр нэг зураглаачийг сургалтанд хамрууллаа. Дуу, дүрс бичлэгийн өвийг хадгалан хамгаалах зайлшгүй шаардлага байгааг үндэслэн  жил бүрийн 10 дугаар сарын 27-ны өдрийг “Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэхийг 2005 онд ЮНЕСКО-гоос дэлхий нийтэд уриалсан.

    Сургагч багшаар СГЗ зураглаач Б.Донров, “ТВ9” телевизийн  уран сайхны зөвлөлийн дарга, СГЗ найруулагч  О.Соёлт, СГЗ МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал нар болон техник хэрэгсэлийн  ашиглалт тохиргооны талаар Глобал смарт Сольюшн ХХК, “IT zone” компаний төлөөлөгч нар тус тус хүрэлцэн ирж оролцлоо.

    Аравдугаар сарын 28-ны  сургалт семинарт мэргэжлийн телевиз киноны дүрсийг хэрхэн авах, найруулагч болон сэтгүүлчидтэй хамтран ажиллах мөн шинэ технологийн камерыг зөв зохистой ашиглан тохиргоог хийх талаар танилцуулсан юм.

    ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтэнгүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх талаар гадаад дотооддоо олон сургалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй