ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ким Ир Сений урт наслах мөрөөдлийн ар дахь нууцууд

    Ким Со Ён эмчийн хувьд Ардчилсан Солонгосдоо тэргүүлэх, урд барьдаг эмч байсан бөгөөд Ким Ир Сений шахалтад ажилласан 10 жил түүний хувьд тамын үлгэр шиг байсан гэж хожим нь дурсжээ. Тэрээр1992 онд Ким Ир Синийг 82 насандаа өөд болохоос өмнө Өмнөд Солонгос руу зугтан гарсан бөгөөд үүнээс 2 жилийн дараа дарангуйлагчийн урт наслах хүслийн талаар ам нээжээ. Ким Ир Сен эмч нараасаа өөрийг нь 120 наслуулахыг хүсч тэднийг энэ талаар судалгаа хийхийг шамдуулдаг байсан бөгөөд эмч нар нь түүнийг урт наслуулахын тулд бүхэл бүтэн 30 жилийн судалгаа хийсэн байдаг. 

    1. Ким Ир Сений хоол хүнсэнд анхаарах

    Ким Ир Сен удирдагч чихрийн шижин, зүрх судасны өвчин болон ядаргаанаас үүссэн сэтгэцийн хямралтай байжээ. Судалгаа шинжилгээний төвийн эмч нар нь түүний хоол хүнсэнд ихээхэн анхаардаг байсан төдийгүй зөвхөн швед бяслаг захиалан хүнсэнд нь хийдэг байсан байна. Түүнчлэн эмч нар 1775 орчим эмийн ургамалд шинжилгээ судалгаа хийн эдгээр ургамлыг эмчилгээний журмаар хэрэглэдэг байж.

    2. Хүүхдүүдтэй ойр байлгах

    Дарангуйлагчийн судалгааны багийнхан Ким Ир Сенийг маш олон бяцхан хүүхдүүдээр хүрээлүүлдэг байсан бөгөөд хүүхдийн дулаан энерги урт наслуулдаг гэдгийг тогтоосны үндсэн дээр балчир хүүхдүүдийн өхөөрдөм байдал, үйлдлийг нь ажиглуулдаг байсан гэнэ. Үүнд Ким Ир Сен ч дуртай байжээ.

    3. Инээлгэх

    Умард Солонгосын удирдагч сэтгэл хөдлөл багатай, хэр баргийн юманд баярлах нь ховор хүн байжээ. Түүнийг өдөрт ядахдаа 15-16 удаа инээлгэхийн тулд судлаачид нь олон янзын инээд хүргэмээр зүйл сэдэх гэж толгойгоо гашилгадаг байсан гэнэ. Гэтэл насанд хүрсэн энгийн хүн өдөрт 30-70 удаа инээдэг гэж эрдэмтэд тогтоосон байдаг.

    4. Залуу охидоор хүрээлүүлэх

    Ким Ир Сенийг залуу охидын сайн энергитэй ойрхон байлгадаг байжээ. Умард Солонгосын зарим эх сурвалжид түүнийг 18-20 насны охидтой байга хамт хонодог байсан талаар дурьдсан байдаг. Энэ нь Ким Ир Сений хувьд хамгийн хүсэмжилдэг зүйлсийн нэг нь байсан гэдэг.

    5. Цус сэлбэх

    78 наснаасаа хойш Ким Ир Сен 18-20 насны залуучуудын цусаар цусаа сэлбэдэг байжээ. Тухайн үед залуус сайн дураараа удирдагчдаа цусаа өгдөг байсан байна. Ингэснээр залуу хүний энергиэр биеэ тэнхрүүлдэг байсан гэнэ.

    Ийхүү Умард Солонгосын урт наслалтыг судлах хүрээлэнгийн ажилчдын хэрэгжүүлж байсан аргуудын ачаар Ким Ир Сен 120 наслахаар шуналтан улайрдаг байсан ч 84 насалсан нь тухайн үедээ урт наслалтын тоонд орж байжээ. Учир нь тухайн үед Ардчилсан Солонгос орны дундаж наслалт 63 байсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй