ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жин хассан нууцыг нь мэдэцгээе

    Олонд танигдсан үеэсээ эрс өөрчлөгдөж, өөрийнхөө биеэс өөр нэг хүнийг гаргаж чадсан хүмүүсийн нууц юу вэ?

    Женнифер тусгай хөтөлбөрт хамрагдсан

    “Америкийн шүтээн” шоуны шилдэг долоогоос хасагдсан ч Женнифер Хадсон “Dreamgirls” киногоор эргэн ирж, Оскар, Грэммийн шагналд хоёуланд нь нэр дэвшсэн онцгой нэгэн билээ.  Тэрээр 2010 онд дэлхий дахиныг алмайруулж, 36 кг жин хасч чадсан.  Түүний турсан нууц нь Weight Watchers эрүүл аргаар жин хасах хөтөлбөр.

    Снүки дасгалын хөтөлбөрт хамрагдсан

    "Jersey Shore", "Is she really going out with him?" реалити шоугаар олонд танигдсан Снүки 22 кг жин хаясан. Хүүхэд төрүүлснийхээ дараа ийнхүү гуалиг болж чадсан нь өдөр бүрийн дасгалын хөтөлбөрт худалдан авч, эрүүл хооллох болсонтой нь холбоотой.

    Клой Кардашян хоолны дуршлаа дарах гэж их хэмжээний ус уусан

    Нэгэн цагт махлаг, мяраалаг төрхөөрөө эрэгтэй үзэгчдийг татдаг байсан Клой өнөөдөр "туранхай" ангилалд багтах болжээ. Долоо хоногийн таван өдөр хувийн дасгалжуулагчтай дасгал хийх явцдаа маш их хэмжээний ус уудаг байсан. “Би хүссэнээ идэж байгаа, гэхдээ бага хэмжээгээр. Маш хэцүү шүү. Нүд чинь ходоодноосоо  том гээд л бодчих”.


     

    Биеийн жиндээ зөвхөн бүсгүйчүүд санаа тавьдаггүй. Аль хэдийн нэр алдарт хүрсэн хүмүүс ч улам сайхан, улам гоё болохын төлөө цуцашгүй тэмцсээр байна.

    Жерри Феррараа уураглаг хүнс хэрэглэсэн

     "Entourage" теле цувралын мэлхий Жерри Феррара хоолны дэглэмээ өөрчилжээ. Хачиртай талх, шарсан төмсний оронд дүфү, шинэ ногоо жимс хэрэглэж дасгал хийснээр теле цувралынхаа сүүлийн улиралд зарим үзэгч танихгүй болтол өөрчлөгдсөн гэсэн шүү. Тэр мөн л 22 кг хаяжээ.

    Жона Хилл япон хоолоор турсан

    Тэрээр “21 Jump Street” кинонд тоглохын тулд 18 кг хаях шаардлагатай болжээ. Байнгын дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм, бас нэлээд их япон хоолны ачаар зорилгодоо хүрчээ. Мөн шар айрагнаас татгалзсан байна.

    Крис Патт 6 сар шар айраг амсаагүй

    "Guardians of the Galaxy", "Jurassic World" гэсэн хоёр киногоор л нэрд гарсан Крис Патт 30 шахам кг хаяж байж энэ дүрүүдээ авчээ. Үүний тулд маш хэцүү хоолны дэглэм барьж, бүтэн зургаан сар шар айраг амсаагүй байна. Хичээл зүтгэл нь ч үр дүнгээ өгснийг та энэ зургаас харж байна.

    Сет Роген урт хугацаанд аажмаар жингээ хаяж байна

    Бидний хайрт инээдмийн жүжигчин Сет Роген нэг оролдлогоор тураагүй. Анх “40 настай зандан эр” киноноос хойш жингээ тогтвортой хаяж байна. Алдартнуудын дасгалжуулагч Харли Пастернакын удирдлага дор бялдаржуулах төвд хичээллэдэг тэрээр “Тавт хоолны дэглэм”-ийг барьдаг. Сет Роген “Green Hornet” кинонд тоглохын тулд 9 сарын дотор 13 кг хаяжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй