ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Утасны цэнэг амархан дуусдаг шалтгаан

    Таны утасны цэнэг хурдан дуусаад байх шиг санагдаж байна уу? Шалтгаан нь доор байж болох юм.

    1. Гар утасны гэрлээ (brightness) тод дээр нь байлгах 

    Таны утасны гэрэл хэр их тод дээр ажиллана, төдий хэмжээгээр цэнэгийг "уудаг". Ийм учраас цэнэгээ гамнамаар байвал  'Auto-Brightness' дээр тохируулах эсвэл гэрлээ багасгаж утсаа ашиглах хэрэгтэй. 

    2. Татаж авсан аппликейшнаа нэг шалгаж үзээрэй 

    Та анзаараагүй байж болох юм. Гэхдээ зарим аппликейшн илүү их цэнэг хэрэглэдэг. Та утасныхаа "battery usage settings" руу ороод ямар аппликейшн хамгийн их цэнэг хэрэглэдэгийг шалгаж цаашид тэр апп-г хэрэглэх үгүйгээ шийдээрэй. 

    3. Бүх аппликейшны "notification"-ийг асаах 

    Хэн таны Инстаграмм зурган дээр "like" дарсан, коммент бичсэн, facebook -т хэний төрсөн өдөр болж байгааг илтгэх дохио, дуу цэнэгт мөн л гамгүй ханддаг учир хэрэгцээгүй зүйлсийнхээ notification-ийг унтраагаарай. 

    4. Утсаа чичиргээн дээр нь тавих 

    Итгэхэд бэрх ч, утасныхаа бүх дуу чимээг вибрант буюу чичиргээн дээр нь тавих нь утасныхаа дууг нээх эсвэл бүр хаахаас илүү цэнэг иддэг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй