ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Европ тивийн заавал очих 10 газар

    Өндөр хөгжил, тэнгэр баганадсан нүсэр барилга бус, жинхэнэ сонгодог Европын хотуудыг танд танилцуулж байна. Хэрэв та аялахаар төлөвлөж байгаа бол яагаад эдгээр хотуудаас сонгож аялаж болохгүй гэж? 

    Bruges, Belgium 

    Дундад зууны үед хэдхэн хоног саатаж буй мэт сэтгэгдлийг танд энэ хот төрүүлэх болно. Явган хүний гоёмсог чулуун зам, усан оргилуур, сүйх тэрэгнүүд, өдгөө дэлгүүр, үйлчилгээний газар болгосон 17-р зууны үеийн байшингуудыг та эндээс харж болно. Тус хотод аялах хамгийн тохиромжтой улирал бол өвөл. Учир нь өвлийн улиралд жуулчдын хөл хөдөлгөөн арай сийрэг байдгаас гадна цасанд дарагдсан гоёмсог хотод зул сарын баяр тэмдэглэхээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ! 

    Budapest, Hungary 

    Эртний түүх домог сөхөн үзвэл Будапешт хот хоёр хэсэгт хуваагддаг. Нэг хэсэг нь буюу Буда хот толгодын орой дээр арай их талбайг эзлэн оршдог ба тэнд дүүжин гүүрээр дамжин хүрдэг. Байгалийн үзэсгэлэн цогцолсон үзэсгэлэнт Буда хот, Буда цамхаг болон Danube голын эргийг жуулчид үзэхийн тулд ихээр зорьж ирдэг. Харин дүүжин гүүрийн нөгөө талд Пешт хот байдаг ба Будапешт хотын худалдааны төв, уран сүм хийдүүд, дуурийн театр, шоу цэнгээний газар энд төвлөрсөн байдаг. 

    Edinburgh, Scotland 

    Дундад зууны үеийн хөгшин Европын хот болох Эдинбург нь явган хүний нарийн чулуун зам, неоклассик хийцтэй архитектурын шийдэл бүхий байшингуудын төв болсон Эдинбург хот Европын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг. Энэ хотын хамгийн алдартай хэсэг болох Эдинбургийн цайзын өндөрлөг хэсгээс хотыг тольдон,  Arthur's Seat хэмээх сөнөсөн галт уулын дэргэдээс Шотландын өргөн уудам нутгийг харж нүдээ баясгах боломжтой. Эдинбургт аялах хамгийн тохиромжтой үе бол наймдугаар сар бөгөөд Эдинбургийн хошин урлаг, жүжгийн баяр болдог учраас гудамж талбай дүүрч хөл хөдөлгөөн ихтэй, тун сонирхолтой болдог. 

    Helsinki, Finland 

    Стокголмын зүүн хөрш болох Финляндын Хелсинки хотоор та аялаарай. Тус үзэсгэлэнт далайн эргийн хот нь дэлхийд алдартай далайн хүнс бэлтгэгч газар юм. Тийм учраас та тэнд очвол гайхалтай далайн эргээр аялахаас гадна дэлхийд нэр хүндээ хурдацтай өсгөж буй хоол хүнснээс нь амтлах боломжтой. 

    Mostar, Bosnia and Herzegovina

    Herzegovina дахь жижиг хот болох Мостар хотод аялсандаа та хэзээ ч харамсахгүй. Энэхүү үзэсгэлэнт хот бол Балканы хамгийн алдартай гүүр болох дундад зууны үеийн хоёр цайзыг холбодог  Stari Most чулуун арктай гүүр байдаг газар юм. Гүүрний хоёр талд жижиглэнгийн худалдаа эрхэлдэг дэлгүүр, худалдаачид, зуны цагт алхахад тохиромжтой ногоон зүлэг дэвссэн мэт уул шугуй бол энэ хотын амин зүрх. 

    Porto, Portugal

    Португалийн романтик хот Портод дурлахгүй байхын аргагүй. Rio Douro далайн эрэг дээр орших тус эргийн хотод архитекторын уран хийц, гайхамшигт өнгөний цогцол бүхий барилгууд, өнгийн харандаагаар зурсан мэт айлын сууцууд, дундад зууны үеийн хонхтой цайзууд, Барокко үеийн гоёмсог сүм хийдүүд цөм бий. 

    Salzburg, Austria

    Австрийн Герман улстай хил залгаа оршиж Альпийн нурууны зүүн хэсгийг даган оршдог Салцбург хот нэг үгээр үлгэрийн хот юм. UNESCO-д бүртгэлтэй тус хот Барокко үеийн сүм хийдүүд, нямбайлан зассан ногоон талбайтайн дээр Диснейн үлгэрийн ордонд, хүүхэлдэйн киноны зураглал амилсан мэт танд санагдана. 

    Seville, Spain

    Халуун цуст Испаничуудын амьдралыг жинхэнэ утгаар нь харахыг хүсвэл та Севилл хотыг зориорой. "Фланменгоны төрөлх нутаг" нэрийг авахаар өрсөлдөж буй тус хот  Plaza de Toros de la Real Maestranza хэмээх бух тулалдааны талбайгаараа нэн алдартай. Севилл хотод жуулчлах хамгийн тохиромжтой үе бол дөрөвдүгээр сар юм. Учир нь энэ үеэр өнгө өнгийн хувцсаар гоёсон Фламенго бүжигчид гудамж талбайг жинхэнэ "амилуулдаг". 

    Tallinn, Estonia 

    Эстони улсын нийслэл Таллин хот бол Орос, Скандинавийн соёл шингэсэн, хоол хүнсний өндөр соёлтой, амгалан тайван хотод түр ч атугай саатахыг хүссэн хэн бүхний зорих газруудын нэг мөн. 

    Verona, Italy 

    Италийг зорих хүмүүсийн анхаарлыг Верона хот сүүлийн үед ихэд татах болсон. Хэдий энэ хотын тухай мэдэх хүмүүс цөөхөн ч Шейкспирийн Ромео Жульет жүжгийн зохиол явагддаг газар юм. Эртний Ромын худалдааны төв байсан тус хотод одоо ч сонгодог урлагийн тоглолт тасардаггүй. Та тэнд очвол Casa di Giulietta буюу Жульетийн тавцан хэмээх газар заавал зочлоорой. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй