ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    О.Дөлгөөн ”Мөрөөдлийн театр”-г орхилоо

    Мөрөөдлийн театрын жүжигчин О. Дөлгөөн уран бүтээлийн гараагаа хамт эхлүүлсэн мэрэгжил нэгт нөхдөө орхин, УДЭТ –ын жүжигчин болж буйр сэлгэлээ. Энэ намар “Ромео, Жульетта” жүжгийг үзэгчдийн хүртээл болгох УДЭТ –ын хэд хэдэн жүжигчин ажлаасаа гарснаар орон тоо бий болжээ. Түүнчлэн Төрийн шагналт Н. Наранбаатар найруулагчийн хараанд өртсөн Жульетта нь ч жүжигчин О. Дөлгөөн байж болох юм. Өмнө нь залуу жүжигчин О. Дөлгөөн Жульеттад тоглохыг хүсдэгээ ярьж байсан болохоор мөрөөдлөө биелүүлэхээр “Мөрөөдлийн театр” –ыг орхисон гэж зарим хүн ярьж байна.

    “Ромео, Жульетта” жүжгийн найруулагч Н. Наранбаатар “Би гол дүрийн жүжигчдээ сонгосон. Гэхдээ зарлах болоогүй” хэмээн эл мэдээллийг нууцалсаар байна. Бидний олж мэдсэнээр бол Жульеттад О. Дөлгөөн, Ромеод “Аав” киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон, залуу жүжигчин Б. Шинэбаяр сонгогджээ.

     Ж. Сэлэнгэ - "Өнөөдөр"

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй