ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сайн залуучуудын хэлдэггүй 10 үгс

    Хэрэв та болзож байгаа залуугаа танд чин сэтгэлээсээ хандаж байгаа эсэхийг нь ийм энгийн жишээгээр тодорхойлж болно. Мөн судалгаагаар "сайн" залуучууд ихэвчлэн ийм үйлдэл хийдэг нь тогтоогджээ. 

    1. Таны бүхэл зүйлийг, байгаагаар чинь хайрлана 

    Чиний үс арай илүү урт байсан бол гоё оо? Чи нүүрээ ингэж будвал дээр биш үү? Өндөр өсгийт өмсөж бай лдаа? гэх мэт үгсийг танд чин сэтгэлээсээ дурласан, сайн залуучууд хэзээ ч хэлэхгүй. Тэр таны гадаад төрхөнд ийм маягаар шүүмжлэлтэй хандах бус, бүхэлд нь хайрлахыг эрмэлзэж, энэ байгаагаараа хамгийн сайхан гэж танд итгүүлэхийг хичээдэг. 

    2. Сайн залуу таны хувийн орон зай руу хэт халдахгүй 

    Хосуудын харилцаа илэн далангүй байх тусмаа бат бэх байдаг. Гэхдээ энэ нь хосууд бие биенийхээ утасны мессэж, и-мейл, фейсбүүк рүү үргэлж орох гэсэн үг биш. Хэн нэг залуу таныг цаг үргэлж өөрт нь бүх юмаа "шалгуулж" таны хувийн орон зай руу хэт дайран ордог бол энэ нь ухамсартай залуучуудын гаргах үйлдэл биш гэдгийг санах хэрэгтэй. 

    3. Сайн залуу таны урмыг хэзээ ч хугалахгүй 

    Хүн өөртөө хэдий чинээ хүнлэг хандаж, өөртөө хайртай байна тэр хэмжээгээр бусдад ханддаг. Сайн залуучууд ямар ч үед танд туслахаас цааргалахгүй, таны ажил, зорилгыг дуртайяа дэмжих болно. 

    4. Сайн залуу таны үнэ цэнийг өөрт тань мэдрүүлж, та тухайн залууд таалагдах гэж хичээх шаардлагагүй байх болно 

    Та хэн нэг залууд таалагдах гэж цаг үргэлж хичээх хэрэгтэй мэт санагдах үнэндээ тийм ч зөв зүйл биш. Эмэгтэй хүн өөрийнх нь үнэ цэнэ, гоо сайханг хүндэлж хайрладаг, түүнийг нь мэдрүүлдэг эр хүнийг сонгох нь зүйтэй. 

    5. Сайн залуу танд ямар ч айдас мэдрүүлдэггүй 

    Үерхэл, дурлал, хайр сэтгэл, гэрлэлт нь амьдралын маш чухал хэсэг. За байз ингээд хэлчихвэл юу гэх бол, миний даашинз, үнэртэй ус таалагдсан болов уу, намайг буруугаар ойлгосон байх даа гэх мэт маш олон төрлийн эргэлзээ цаашлаад айдсыг бий болгож байгаа хүн танд хань болж чадах болов уу? Бодох л асуудал. 

    6. Сайн залуу таныг хэзээ ч ганцаардуулахгүй

    Хосууд байх гэдэг бол нэг багийн тоглогчид, хамтын ажиллагаа л гэсэн үг. Тэд таны амьдралыг ханьтай, халуун дулаан байдгахын тулд таньтай хамт байгаа болхоос, улам түвэгтэй болгох гэж биш. Хэрэв хэн нэг залуу танд цаг зарцуулж чаддаггүй, амин хувиа хэт их боддог бол тэр бас л сайн залуугийн шинж биш. 

    7. Сайн залуу таныг хэзээ ч хуурахгүй 

    Хэн нэг хүнд үнэнч байж, насаараа нэг л хүнийг хайрлана гэдэг бол цэвэр шийдвэрийн асуудал. Хэрэв болзож байх хугацаандаа л таныг хуурч байгаа мэт үйлдлүүд гаргаж эхэлвэл, бүх амьдралаа түүнд зориулах эсэхээ сайтар бодоорой. 

    8. Сайн залуу таньтай ярилцахдаа үргэлж дуртай байх болно. 

    Та түүнтэй нэг гэр бүл орсон ч бай, үерхэж байгаа ч хамаагүй, чухал сэдвээр ярилцхаас цааргалдаггүй залуу таныг сонсож чадна гэсэн үг. Мөн ярилцаж байхдаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа эсэх нь тухайн залууг тодорхойлох энгийн арга юм. 

    9. Сайн залуу үргэлж таныг хүндлэх болно. 

    Хүндлэл гэдэг бол үргэлж баглаа цэцэг бэлэглэж, романтик хайрын үгс урсгахын нэр огтхон ч биш. Бусдыг хүндэлж харьцдаг сайн залуу хаа явсан газраа бусдын хүндлэлийг мөн хүртэж байдаг. 

    10. Сайн залуу хэзээ ч таныг доромжлохгүй 

    Доромжлох гэдэг нь шууд биеэр эсвэл хэл амаар доромжлох явдал биш. Хүүхэд, амьтантай яаж харьцаж байгааг нь хархад л эр, эм гэлтгүй хүний ухамсар, бусдад хэр хүндэтгэлтэй ханддаг нь харагдана. Хэрэв өөрөөсөө дорд нэгэнд тэвчишгүй хандаж, танд ч мөн үе үе үл хүндэтгэсэн, доромжилсон шинжтэй харьцвал эргэлзэх хэрэггүй бүсгүй минь. Түүнийг орхи

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй