ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хирошима хотод хаясан атомын бөмбөгийн дараа үлдсэн эд зүйлс

    1945 оны 8-р сарын 6-ны энэ өдөр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай үйлдлүүдийн нэг болох атомын бөмбөгийг Японы Хирошима хотод хаяж байсан. Энэхүү дэлбэрэлтээс үлдсэн эд зүйлсийг харахад тухайн үед ямархуу аймшигтай дүр зураг болж байсан нь харагдана. Дэлбэрэлтийн улмаас газар дээрээ 70 мянган хүн нас барж, дараа нь хорт туяаны уршгаас болж болж 200 мянган хүн нас баржээ. Одоо дэлбэрэлтээс амьд үлдсэн 192,719 хүн бүртгэгдсэн байдаг байна.

     

    Бөмбөгдөлтөөс болж нас барсан Шиничи Цецутани хэмээх 3 настай хүүгийн аав нь түүний хамгийн дуртай тоглоом байсан энэхүү дугуйтай нь хамт оршуулжээ.

    Чиеко Суетомогийн энэ хайртай хүүхэлдэйг аав нь Америкт байхад нь авч өгч байжээ. Дэлбэрэлтийн дараа үнс болсон байшингаас хав хар болсон байдалтай олдсон энэ хүүхэлдэйг дайны дараа музейд дурсгажээ.

    Үдийн хоолны сав. Шигэрү Оримэн хэмээх хүү тэр үед Хирошима хотын нэгдүгээр ангийн сурагч байжээ. Дэлбэрэлтийн дараа түүний ээж нь энэ савыг элгэндээ тэвэрсэн хүүгийн цогцсыг олсон байна. Дотор нь байсан хоол ямар болсоныг та харж байна.

    Цахилгаан түгээх станцад ажилладаг байсан Шигезо Коногийн цамц. Дэлбэрэлтийн дараа ажил дээрээ ширээгээ дэрлэн үхсэн байхыг ах нь олжээ. Энэ цамцыг Шигезогийн эхнэр нь түүнд зориулж оёж өгч байжээ.

    Гарын боолт. 13 настай сургуулийн сурагч дэлбэрлтийн үеэр энэхүү бээлийг өмсөж байжээ. Дэлбэрэлтээс болж шатаж байсан хувцастайгаа ус үсрэн амьд гарчээ. Дараа нь эрэг рүү авиран гарч нүцгэн гүйн гэртээ ирсэн ч гурав хоногийн дараа гэр бүлийнхэндээ "Хийсэн бүхэнд чинь баярлалаа" гэж хэлээд ээжийнхээ өвдөг дээр нас баржээ.

    Рио Фукумару багш дэлбэрэлтээс болж хуйхнаас бусад нь шатаж түлэгджээ. Учир нь тэрээр энэ малгайг өмсөж байсан байна. Тэрээр шархаа тэсвэрлэн гэртээ ирэхэд гэрийнхэн нь түүнийг танихгүй байжээ. Тэрээр зургаан сар гаруй хугацаанд эмчлүүлж амьд гарсан ч аймшигтай сорвиноос болж дахин ажиллах боломжгүй болсон байна.

    Мицуко Кавамура охин дэлбэрэлт болдог өдөр 13 настай байжээ. Дэлбэрэлтийн дараа эгч нь түүнийг хотоор нэг хайсан ч охины цогцсыг олоогүй байна. Сарын дараа Мицукогийн хуучин цүнхний хэсгийг олжээ.

    Тадаеори Кихара дэлбэрэлт болох үеэр унадаг дугуйтаагаа гүүрэн дээр явж байжээ. Дэлбэрэлтээс болж гол руу шидэгдэн орж, дугуйныхаа ард ачиж байсан энэхүү арьсан цүнхтэйгээ адил түлэгджээ. Тэрээр дэлбэрэлтээс хойш 22 жил амьдарч энэхүү цүнхээ музейд дурсгасан байна.

    Дэлбэрэлтийн дараа ажил дээрээ байсан Цукуши Нишимура ор сураггүй алга болжээ. Түүнээс зөвхөн энэхүү түрийвч л үлджээ.

    Кензо Имура гэх эр дэлбэрэлтийн дараа хайлж хоорондоо наалдсан энэхүү зоосыг олжээ. Тэрээр хадгалж байгаад үеэлдээ дамжуулж өгсөн байна. Түүний үеэл Казухико Ниномияа сүүлд нь музейд дурсгажээ.

    Хирошимагийн гашуун түүх буюу атомын бөмбөгийн төсөөлөмгүй аюул

    эх сурвалж: CNN.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй