ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүмүүс яагаад алиалагчаас айдаг вэ?

    Америк хүмүүсийн ойролцоогоор найман хувь нь алиалагчаас айдаг, 43 хувь нь алиалагчид дургүй гэсэн тооцоо байдаг. Энэ нь, тэд сүнс буг чөтгөрөөс илүү алиалагчаас айдаг гэсэн үг юм. 

    1996 онд алиалагчдын эсрэг цахим сайт хүртэл гарч байжээ. Үүний гол шалтгаан нь дэлхий нийтээр хүүхдүүд алиалагчдад дургүй учир тэднийг хүүхдүүдээс хол байлгах тухай байв. 

    Гэхдээ хүмүүсийг инээлгэх, хөгжөөх зорилготой алиалагчид ямар учраас айдас үүсгэгч болов? 

    Айдас буюу фобиа (phobia) гэж юу вэ? 

    Оксфордын толь бичигт фобиа хэмээх үгийг ямар нэг зүйлд жигшин зэвүүцэх, сэтгэл зүйд өндөр хэмжээний цочрол үүсгэх айдас хэмээн тайлбарласан байдаг. 

    Эрдэмтдийн үздэгээр хүний тархинд "амигдала" хэмээх самрын хэмжээтэй жижиг хэсэг нь айдас үүсгэгч, айдаст хариу үзүүлэгч ажээ. 

    Хүмүүс ямар нэг айдас үүсгэгч зүйлтэйгээ ойр байрлах юм бол, сэтгэл зүй нь тогтворгүй байдалд орж, бие физиологи өөрчлөлтөд орж эхэлдэг. 

    Жишээлбэл: Зүрх хүчтэй цохилох, амьсгал давхцах, ам хуурайших, дотор муухайрах, гар хөл салгалах, ярихад хүндрэлтэй болох, хөлрөх гэх мэт. 

    Хэрэв алиалагчийн эргэн тойронд байх үед та ийм зүйлүүдийг мэдэрдэг бол, та алиалагчаас "фобиатай" гэсэн үг юм. Дэлхий дээр асар олон энэ төрлийн айдастай хүмүүс байдаг.

    Алиалагчаас айх айдсыг 1980 оны үед "Кулрофобиа" хэмээн нэрлэсэн байдаг. Кулро гэдэг нь эртний Грекээр "модон хөл" гэсэн утгатай үг. 

    Хүмүүс яг хүн шиг алхдаг, явдаг, гадна талаасаа харагддаг, ялангуяа ямар нэг царай төрхтэй биетүүдэд тун таагүй ханддаг хэмээн тайлбарладаг онол бий. Хэдий алиалагчид бидэнтэй л адил хүмүүс ч гэлээ, хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхүйц нүүр будалт, дүр төрхийг үүсгэдэг нь айдас үүсэх гол шалтгаан болдог ажээ. 

    Тэдний нүүр будалт маш чухал нөлөөг хүмүүст үзүүлдэг. Нүүр будалт гэхээсээ илүүтэй баг гэж хэлж болохуйц энэ зүйлийн араас тухайн хүний жинхэнэ дүр төрх, сэтгэл хөдлөлийг харах боломжгүй нь бүр ч хүмүүсийн эгдүүцлийг хүргэдэг байна. 

    Түүх сөхөн үзвэл, алиалагчид хүүхэд хөгжөөх зорилгоор бус насанд хүрэгчдийг инээлгэх үзвэрийн зориулалттай анх үүссэн байдаг.

    Олонд танигдсан, алдартай алиагчдын тухай хүргэе. 

    1. Жосеф Грималди 

    Орчин үеийн алиалагчдын өвөг эцэг гэгдэх тэрбээр тун эмгэнэлтэй амьдралтай нэгэн байв. Тэрбээр сэтгэл гутрал, архинд донтолт, эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан бөгөөд тайзан дээр харин тэдгээр асуудлаа чадварлаг ашиглан бусдыг хөгжөөдөг байсан гэдэг. 

    2. Жон Гаспард Дебуро 

    Грималдигийн адилаар, Франц алиалагч Дебуро гунигтай амьдралтай нэгэн байв. Тэрбээр харанхуйн алиалагч буюу сүүдэр ашиглан үзүүлбэрээ толилуулдаг байсан ба нэгэн удаа түүнийг гудамжинд асуултаар булж шалгаасан хүүг барьж явсан таягаараа зодож хөнөөж байжээ. 

     3. Жон Уэйн Гэйси 

    Энэ багний цаана хэн байгаа гэж бодож байна? 1970-аад оны үед 33 хүний амь хөнөөсөн цуврал алуурчин Гэйси. Түүнийг "алуурчин алиалагч" хэмээн хочилдог.

    Алиалагч, аймшгийн дүрүүд

    Зохиолч найруулагчдын бодож олсон аймшгийн дүрүүд, хүний зүрх сэтгэлд хүрч, айдсын хүчин зүйл болоход нөлөөлсөн байх магадлалтай. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй