ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Америкийн хамгийн ”гоё хүмүүстэй” хотууд

    Энэ жагсаалтад сүрлэг өндөр уулс, үзэсгэлэнт усан оргилуурын тухай бус иргэд нь эрүүл чийрэг бие, үс, сайхан арьс гэсэн үзүүлэлтүүдээр бусад хотуудаа манлайлсан хотууд хамрагджээ. 

    Америкчууд тус жагсаалтыг тухайн хотод төрсөн үзэсгэлэнтэй алдартнууд, эрүүл хооллолт гоо сайхантай холбоотой байгууллагууд, тоон үзүүлэлтүүдэд үндэслэн гаргасан байна. 

    11. Хонолулу, Хавай 

    Дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг гэдгээс гадна, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийн өлгий нутгийн нэг бол Хавай хэмээн олон хүмүүс ярьдаг. Чийглэг дулаан уур амьсгал нь хүний арьс, үс өөрийн эрхгүй булбарай зөөлөн болгодог. Хавайгаас төрсөн алдартнуудаас дурдвал: Barack Obama, Nicole Kidman, Kelly Preston, Tia Carrere, Nicole Scherzinger and Maggie Q.  

    10. Калифорниа, Сан-Диего

    Төгс цаг агаар, шөнийн клуб, наран шарлагын газруудаар дүүрэн Сан Диего хот бол гадаа үйл ажиллагаанд дуртай хүмүүсийн очих газар. Тус хотод асар олон гоо сайхны салонууд байдаг ба иргэд нь жилд 3,000,000 долларыг үсээ будахад зарцуулдаг гэсэн тооцоо бий. Товчхондоо, хүмүүс чөлөөт цагаа тааламжтай өнгөрүүлэхийн тулд сайхан харагдах гэж мөнгө зарцуулдаг байна. Эндээс төрсөн алдартнууд: Cameron Diaz, Mario Lopez, Adam Brody, Reggie Bush, Stephanie Seymour, Kendra Wilkinson гэх мэт. 

    9. Бостон 

    Коллеж хотхон хэмээн алдаршсан энэ хотод Matt Damon, Ben Affleck гэх мэт эрэгтэй одод төрж өссөн юм. Мөн АНУ-ын хамгийн ухаалаг хүмүүстэй хотын 6 дугаарт жагсдаг. 

    8. Атланта 

    2010 оны дэлхийн хамгийн "хөөрхөн" бүсгүйгээр шалгарсан Julia Roberts, супермодель Chanel Iman, дуучин Usher, Ne Yo нар энэ хотод төрж өссөн. 

    7. Теннеси, Ноксвилл 

    Зөвхөн Теннеси мужийн тухай ярьж болох атал яагаад Ноксвилл муж гэж тодотгох болов? Халуухан бүсгүйчүүл Меган Фокс, Кристина Хендрикс нар энэ хотоос гаралтай. Энэ хотоос гараад цөөхөн хэдэн цаг явахад Miley Syrus, Justin Timberlake нарын төрсөн хот тааралддаг.

    6. Колорадо, Денвер 

    АНУ-ын хамгийн спортлог хотуудын 7 дугаарт жагсдаг Денвер хотын иргэдийн бие галбир олон жуулчид, АНУ-ын бусад хотуудын иргэдийг гайхуулдаг. 

    5. Юта муж, Солт лейк 

    Salt lake хотын олонхи иргэд гоо сайхны мэс засалд орсон байдаг учраас гоё сайхан гэдэг үгтэй хамт, "пластик" мэс заслын хот хэмээх нэр хамт явдаг.

    4. Иллинойс, Чикаго 

    Чикаго бол хүн ам, хөдөлгөөн ихтэй хот. Жүжигчин Harrison Ford, John Cusack, супермодель Raquel Welch, Cindy Crawford нар энэ хотоос гаралтай. Гоо сайхны салонуудын тоо нь ч тус жагсаалтад дээгүүр байр эзлэх хэмжээний их байсан ч, АНУ-ын хамгийн стресстэй хотоор шалгарч байсан тус хотод гоо сайхан эрүүл мэнд байх нь богино настай асуудал гэлтэй. 

    3. Нью Иорк 

    Дэлхийн загварын хамгийн том агентлагууд, сэтгүүлүүд, загвар болон гоо сайханы газрууд төвлөрсөн алдарт хот Холивудын үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Скарлет Иоханнсон, Эмми Россум, Натали Портман, Люси Лю нарын төрөлх хот юм. Мөн дэлхийн олон орноос асар олон жуулчид цуглардаг, олон зан араншин, дүр төрх нэг дор цугларсан, магадгүй дэлхийн хамгийн сонирхолтой байж болох газар юм. 

    2. Калифорниа, Лос Анжелас

    2015 оны дэлхийн хамгийн "царайлаг" хүмүүсийн жагсаалтын бараг тэн хагас нь Лос Анжеласт амьдардаг, ажилладаг эсвэл төрсөн хүмүүс байв. Энэ жагсаалтад Холивудын бүсгүйчүүд болох Sandra Bullock, Gabrielle Union, Ariana Grande, Vanessa Hudgens болон Shay Mitchell нар багтана. 

    1. Миами, Флорида 

    Халуун дулаан цаг агаартай энэ хот АНУ-ын хамгийн "царайлаг" хүмүүстэй хотоор тодорчээ. Channing Tatum, Christy Turlington, Beyonce Knowles болон Jennifer Lopez нарын төрөлхи хот болох Миами нь мөн 2014 оны АНУ-ын хамгийн гоё хотуудын нэгээр шалгарсан байна. 

    Миами хот нь аялал жуулчлалын тааламжит бүсүүдийн нэгд зүй ёсоор багтдаг, шөнийн амьдрал, шөнийн клубууд ихтэй, далайн эргийн хот юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй