ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аавуудын хүүхдүүддээ зааж өгөх ёстой 10 зүйл

    Зөв ярьж сургах

    8 нас хүртэл хүүхдийн оюуны хөгжил ид явагдаж байдаг учраас зөв ярихыг зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь: ямар үг “х” үсгээр эхлээд “х” үсгээр төгсдөг билээ гэх  мэт. Төстэй дуудагддаг үгсийн ялгааг хэлүүл. Тэдний хүлээж авах болон илэрхийлэх чадвар нь огцом нэмэгдэх болно.

    Сонсох чадвар төлөвшүүлэх

    Бид хүүхдүүдийнхээ ярих чадварыг нь сайжруулахын тулд бүх л анхаарлаа хандуулсаар байгаад хамгийн чухал дадал болох сонсож сурах чадварыг мартаж орхидог. Заримдаа амаа чихнээсээ илүү ажиллуулалгүй, анхааралтай сонсох хэрэгтэйг тайлбарлаж өгөөрэй. Энэ чадварыг төлөвшүүлэхийн тулд та хүүхэдтэйгээ байнга харилцан ярилцах ёстой.

    Дугуй унах

    Нэг л удаа заагаад өгчихсөн байхад хүүхэд чинь хэзээ ч мартахгүй. Зарим судлаачид дугуй унах тэнцвэрийг нь хөгжүүлэхийн тулд нэг дөрөөг нь авахыг санал болгодог. Гэхдээ энэ нь тийм ч тустай биш. Зүгээр л суудлын араас нь бариад тэгш гадарга дээр хүүхдээ түрээд явахад л болно. Хүүхэд тань таны тусламжид хэт найдаад олигтой хөдлөхгүй байвал түрэлтийн хурдаа бага багаар нэмэгдүүлээрэй.

    Алтан гадас одыг олохыг заах

    Хүүхдэдээ оддын байрлалыг зааж өгч байна гэдэг бол тэдний хувьд гараг эрхсийн үүдийг нээж өгч байгаа хэрэг.

    Эхлээд 7 бурхан одыг зааж өг, олоход хамгийн амархан байдаг.

    7 бурханы урд ирмэгийг бүрдүүлж байгаа 2 одноос чанх хойшоо зураас татахад Алтан гадас од харагдах болно.

    Худал хуурмагийн эсрэг зогсдог болго

    Аливаа бусармаг зүйлийн эсрэг зогсдог зан чанарыг хүүхдэдээ төлөвшүүл. Хүүхдийг эсэргүүцлээ зөв илэрхийлдэг болгох нь чухал. Биеийн хэл зааж өгсөн ч болно.

    Өгөөмөр, энэрэнгүй болго

    Юу тарина түүнийгээ хурааж авна гэдэг байхаа. Энэрэнгүй байж бусдад гараа сунгахад зөвхөн та л үлгэрлэнэ гэдгээ битгий мартаарай. Хүүхдийнхээ хуучин тоглоомыг бусдад хандивлуул, амьтанд хайртай болго. Тус хүргэснийхээ дараа баярлалаа гэдэг үгэнд баярладаг болго. Ингэснээр хүүхэд тань сайн үйл санаачилдаг болно.

    Уучлаарай гэж хэлэх

    Уучлаарай гэдэг есхөн үсэгтэй үгийг хэлэх хүн болгонд хүнд байдаг. Тэр тусмаа хүүхдүүдийн хувьд. Тиймээс буруугаа хүлээж сурах гэдэг нь хамгийн зөв хүмүүжлийн төлөвшил болдог юм шүү. Үүний тулд:

    Нүд нүд рүүгээ эгцлэн харж харилцахад сурга 
    Гэхдээ шалтаг тоочихыг зөвшөөрч болохгүй
    Эхлээд хүүхдээ тэвэрч эсвэл гарыг нь атгаж байгаад ярилцаад үз
    Зөвхөн уучлаарай гэдэг үгийг хэлүүлэх биш эхлээд үзэл бодлыг нь сонсож байгаарай.

    Хөзөр тоглохыг зааж өг

    Хүүхдийнхээ насны онцлогоос хамаарч та хөзрөөр тоглож болох олон тоглоомыг зааж өгч болно. Оюун ухаан хөгжүүлэх тоглоом байвал бүр сайн. “21 татах” ч юм уу. Ингэснээр хүүхдийн тань магадлалын хуулийн талаарх ойлгоц нэмэгдэж математик сэтгэлгээ сайн хөгжих болно.

    Хэн нэгнийг хайрлах

    Хүүхдүүдийнхээ хувьд та бол төгс хүн. Хэн нэгнийг хайрлахыг зааж өгдөг тод томруун жишээ юм. Нөхөрлөлийг хэрхэн бүтээх, эмэгтэй хүнийг хэрхэн хүндэлж харилцах, тэр ч бүү хэл охидтой яаж яриа өдөх вэ гэдгийг тэд гагцхүү таниас л суралцдаг. Тиймээс гэр бүлийн халуун дулаан орчныг бүрдүүлэхийн тулд та маш сайн хичээх хэрэгтэй шүү.

    Цаасан онгоц хийхийг зааж өг

    Техник технологийн хөгжлийн хурд гүйцэгдэхгүй байгаа ч гэлээ цаасан онгоц үргэлж л ид шид мэт байсаар ирсэн. Энэ бол хүүхдэдээ зааж байгаа гайхалтай геометрийн дүрс болон орон зайн хичээл байх болно. Тиймээс хэсэгхэн цаасаар та энэ гайхамшгийг хүүхэдтэйгээ хамтран бүтээгээрэй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй