ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Маогийн коммунист Хятадын маш ховор өнгөт зургууд

    Хятадын соёлын хувьсгалын үеэр зураг дарна гэдэг бол маш ховор тохиолдол юм. Тэр тусмаа өнгөтэй зураг дарах нь бүр ч ховор. Харин зурагчин Бруно Барбеи 1973 онд Маогийн коммунист Хятадын өнгөт зургуудыг дарж чаджээ. Тэрээр Францын ерөнхийлөгчийн Хятадад айлчилсан түүхэн үйл явдлын гэрч болж тухайн үед хаалттай улсад айлчилсан анхны сэтгүүлч болж байжээ.

    Тэр үед бүх зурагчид хар цагаанаар дардаг байсан. Харин Бруно Барбеи өнгөтөөр зураг дарж эхэлж байжээ. Хятадад зургийн аппараттай байх нь хориотой тул Мао Зедуны улаан хамгаалагчид хөрөнгөтний үзэл суртал хэмээн хураан авч устгадаг байсан учраас тэр үеийн зургууд маш ховор байдаг.

    Зурагчинг хамгаалагчид байнга дагаж явж байсан. Тэрээр хамгаалагчаас энгийн амьдралын зургийг дарахыг хүсэхэд зөвшөөрчээ.

    Хятадын цэргүүд маш сайн бэлтгэгдэж, кунфугээр хичээллэдэг байсан.

    Маогийн баруун гарын хүн Жоу Энлай. Бага зэрэг францаар ярьдаг байсан. Зурагчин руу даллаж байна.

    Жоу хоол захиалахар цэс уншиж байна. Оройн хоолоо идэх гээд түүний нүүрэнд баясал тодорч байна.

    Маогийн эхнэр Жиан Чин. Тэр үед тэрээр барууны загвараар хувцасласан цорын ганц эмэгтэй байсан.

    Зурагчин: Би байгаа зүйлийг байгаагаар нь л дарах дуртай. Зурганд зориулж өөр болгох дургүй.

    Тэр үед улаан хамгаалагчид эртний түүхэн дурсгалуудыг устгаж байсан. Зурагчин эртний хөшөөний хөл дээр суух хүний зургийг дарж амжжээ.

    Зурагчин дижитал аппараттай буцаж 1973 оны Хятад руу явахыг мөрөөддөг. Яагаад гэвэл шөнийн зураг, бүдэг гэрэлтэй зураг дарах боломжтой болно гэсэн үг. Шөнө маш олон сонин зүйлүүдийг харж болно гэж ярьжээ.

    Арваад жилийн дараа 1980-аад оны дундуур Хятад илүү нээлттэй болж олон зурагчин, сэтгүүлчид чөлөөтэй аялж чадахаар болжээ.

    Зурагчин мөн Шинжаан муж, Уйгараар аялжээ.

    Бруно Барбеи одоо хүртэл Хятадад зураг дарсаар байгаа. Хятад нүдэн дээр нь өөрчлөгдөж байна.

    Зурагчин: Миний зургуудийг хараад орчин үеийн хятад залуучууд өөрсдийн түүхээ ойлгох байх.

    Зурагчин: Хятад гайхалтай амжилтад хүрсэн. Зарим нэг сайжруулах зүйлүүд байгаа. Энэ дэлхийд төгс зүйл гэж байхгүй шүү дээ. 30 жилийн өмнөх Хятад зурагтай харьцуулаад үзээрэй.

    Зурагчин: Энэ зураг миний хувьд маш чухал. Соёлын хувьсгалын хувьд цэцэрлэгт хүрээлэнд зугаалж буй хосууд гар гараасаа хөтлөлцөж, мөрөө түшилцэж байхыг би нэг ч хараагүй. Одоо бол тэд маш гайхалтай амьдарч байна.

    эх сурвалж: cnn.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй