ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цаг үргэлж үзэсгэлэнтэй харагдахын нууц

    Бүсгүйчүүд "Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" гэдэг үгийг үргэлж сонсохыг хүсдэг. Тэгвэл цаг үргэлж үзэсгэлэнтэй харагдах долоон зөвлөгөөг бүсгүй танд хүргэе. 

    Алхам 1:  Итгэлтэй байдлыг бий болго 

    Өөртөө итгэлтэй байдлыг бий болгох нь таныг байгалиасаа л үзэсгэлэнтэй мэт байхад туслах болно. Цэх зогсож, цэх алхаж бай. Сэтгэлдээ сайн сайхан зүйлийг бодож үргэлж инээмсэглэ. Энэ бүгд маш чухал юм шүү. Сул тал анхаарлыг чинь татаад байвал тэр бүгдийг өөрчил.

     Алхам 2: Өөрийнхөө арьс болоод биедээ анхаарлаа хандуул 

    Өдөр бүр усанд орж өөртөө цоо шинэхэн үнэрийг бий болго. Усанд орохдоо анхилуун үнэртэй бие угаагчийг үргэлж хэрэглээрэй. Үсээ угаахдаа шампуньдсан байх үедээ 20 секундын турш массаж хийж дараа нь хоёр минут түр амар. Үүний дараа үсээ бүлээн усаар зайлах хэрэгтэй.  

    Алхам 3: Үснийхээ засалтанд байнга анхаар 

    Өглөө бүр босоод хамгийн их цаг зарцуулдаг зүйл бол үс. Олон янзын чимэглэл хийхийн оронд төрөлхийн мэт харагдуулах хэрэгтэй. Үсээ угаасны дараа хатаахдаа сэнс хэрэглэх бас үсээ индүүдэх, ороох гэх зэрэг нь таны үсийг үргэлж гэмтээдэг. Тиймээс онцгой тохиолдолд үсний индүү, хайч зэргийг хэрэглэж байхыг зөвлөе. 

    Алхам 4: Нүүр будалт 

    Хэт их будах гэж бүү хичээ. Хэрвээ будах шаардлагатай бол бага зэрэг контур тавьж, сормуусаа будаж, уруулаа өнгөлж болно. Харин нунтаг пудр тавихын оронд шингэн крем тавиарай. Энэ нь илүү төрөлхийн мэт харагдуулна. 

    Алхам 5: Дасгал хий

    Таны биеийн жингийн индекс өндрөөс тань илүү байгаа бол жингээ хасахыг зөвлөж байна. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж эрч хүчтэй амьдраарай. 

    Алхам 6: Эрүүл хоолло 

    Танд энерги эрч хүч өгөх жимс, хүнсний ногоо хэрэглэ. Энэ нь таны нүүрний арьсны өнгийг ч сайхан болгоно. Мөн ус уух нь таныг улам л өнгөлөг сайхан харагдуулна. Гоо сайхандаа анхаарч үргэлж сайхан харагдъя гэж хүсч байвал төрөл бүрийн чихэр, шоколаднаас татгалзаарай. 

    Алхам 7: Өөрийнхөөрөө бай

    Эцэст нь хэлэхэд хэзээ ч хаана ч дүр бүү эсэг. Зүгээр л өөрийнхөөрөө бай. Хэн нэгнийг дурайж нүүрэндээ баг зүүх хэрэггүй. Та зөвхөн өөрөөрөө байж л өөрийгөө бүтээнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй