ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Кино театрын зураачид” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан зураач С.Алтангэрэл, С.Чулуунбаатар нарын хамтарсан "Кино театрын зураачид" нэртэй үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Үзэсгэлэн ирэх сарын 9 хүртэл үргэлжлэх бөгөөд хуучин социалзмийн үеийн бүтээлүүд багтаж байгаа юм байна. 

    "Тухайн үед одоогийнх шиг киноны палакатыг аппратаар авч photoshop-тоод байдаггүй, харин шороон будгаар зурж бүтээдэг байлаа. Энэ бол орчин үетэй харьцуулахад асар их хөдөлмөр шаардсан ажил байсан. Харин одоо энэ бүхнийг зурах нь маш их зардал хэрэгтэй бөгөөд цаг ч их зарцуулсан ажил болно гэж зураач С.Алтангэрэл үзэсгэлэнгийн үеэр онцлон ярьж байлаа.  

    Тус үзэсгэлэнд үзэгчдийн хүртээл болсон олон сайхан кинонууд багтаж байгаа юм. Үүнд "Ардын элч", "Зүрхэнд шивнэсэн үг", "Жинжиймаа", "Зэрэг нэмэхийн өмнө" гэх зэрэг киноны бүтээлүүд батгсанаас гадна Орос кино ч мөн багтсан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй