ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Америкчуудын хаясан химийн зэвсгийн хөнөөл одоо ч үргэлжилсээр

    2015 оны 4-р  сарын 30 нь Вьетнамын дайн дууссаны 40 жилийн ойн өдөр юм. АНУ-ын  Вьетнамын дайнд хэрэглэсэн "Агент Оранж" гэдэг химийн зэвсэгийн хор хөнөөл одоог хүртэл арилаагүй байна.

    Зургуудыг Reuters-ийн зурагчин Damir Sagolj

    Онгоцны цонхоор химийн хорны нөлөөний "сорив"-ыг төвөггүй харж болно.

    1961-1971 онд Америкийн арми  "Агент Оранж" химийн зэвсэг хэрэглэснээс болж байгаль орчин хордсон төдийгүй энгийн хүн ардад генийн мутаци явагдсан  юм. Энэ нь хүн төрөлхтний эсрэг хийсэн хамгийн аймшигт яргаллын нэг болсон түүхтэй.

    Дайны жилүүдэд Вьетнамын нийт газар нутгийн 14%-д 77 сая литр дефолиант буюу “Агент Оранж” химийн хорыг агаараас цацаж туршсан гэдэг.

    Тэднээс "Агент Оранж" хорны талаар асуухад ихэд дүргүйцэж "Та нар түүхийг нь яриулж байхын оронд хэрхэн эмчлэх талаар шинэ мэдээ олж ирээч" гэцгээж байлаа.

    Вьетнамд хэрэглэсэн "Агент Оранж" химийн зэвсэгт 4,8 сая хүн хордож, 3 сая хүн шууд үхжээ. Түүнээс хойш 40 жил өнгөрсөн ч хорний нөлөө дөрвөн үе дамжин үргэлжилсээр байна. 

    Өмнөд Вьетнамын цэрэг байсан энэ эрийн байшин хор цацагдсан газраас холгүй байдаг гэнэ. Өвчтэй ач хүү нь засгийн газраас өгсөн тусламжийн сүүг ууж байна. Зураг дээрх хоёр хүүхэд нь хоёулаа хорны өвчтэй.

    Энэхүү ямар ч тавилгагүй өрөөний хүйтэн пялтаан шалан дээр, нимгэн цэнхэр даавуу нөмрөн атийн хэвтэх хүн бол хорноос болж сэтгэцийн гажигтай төрж 16 наснаас хойш ийнхүү тусгаарлагдан амьдарч байгаа юм байна. Тэр одоо 38 настай.

    Байлдагч байсан Do Duc Diu арван хоёр хүүхдийнхээ шарил дээр. Хорноос болж бүгд төрөнгүүтээ нас барж байсан байна. Тэрээр ахиад нэг охин төрүүлсэн ч гэсэн одоо биеийн байдал маш муу байгаа бас л энд оршуулах байх даа гэжээ

    Энэ гэр бүл 2000 онд охинтой болсон ч 7 нас хүрээд нас барж, 2008 онд хүүтэй болсон ч удалгүй охины адил өвчнөөр нас баржээ. Энэ дараагийн хүүхэд нь цус шилжүүлэн суулгахын өмнө дарсан зураг.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй