ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ой санамжийг сайжруулдаг 8 хүнс

    Тархины үйл ажиллагаа, ой санамж хэвийн явагдах нь мэдрэлийн эд эсүүдэд очиж буй цусны урсгалаас ихээхэн шалтгаалдаг. Зүрхний шигдээс, цус харвалтаас хамгаалж, сэтгэн бодох, ой санамжийг сайжруулдаг найман хүнсийг эрдэмтэд нэрлэжээ.

    1. Oливийн тос

    Олив буюу чидун жимсний тос нь ханаагүй өөхний хүчлээр баялаг юм. Уг хүчил нь альцгеймерын өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна дотор нь агуулагдах антиоксидант нь үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг. Гурван жилийн турш 60 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар оливын тос хэрэглэдэг хүмүүс хэрэглэдэггүйгээс илүү ой санамж нь сайн ажиллаж байгааг тогтоожээ.

    2. Розмарин

    “Rosemary” хэмээх өвөрмөц үнэртэй энэ ургамал нь Газар дундын тэнгис орчим ургадаг бөгөөд өөртөө carnosic хүчил агуулдаг. Лабораторийн судалгаанаас харахад тархины мэдрэлийн эсүүд болон ДОХ-ын вирусээр халдварлагдсан өвчтний дархлааг сэргээхэд чухал нөлөөтэй болохыг тогтоожээ.  

    3. Хушга

    Хушга нь Е витаминаар баялаг. Тиймээс альцгеймер өвчний эрсдэлийг бууруулахад тусалдаг.

    4. Хулд загас

    Таны санах ойг хамгаалж тэтгэдэг омега-3 өөхний хүчлээр хулд загас нь баялаг. Долоо хоногт хоёр удаа хулд загас идвэл тархины ой санамж ердийнхөөс 13 хувиар нэмэгддэг байна. Хулд загаснаас гадна хар амар, туна загасанд мөн омега-3 их байдаг.

    5. Хаш

    Хаш нь chlorogenic хүчил, quercetin зэрэг тархинд ээлтэй фенолт нэгдлүүдийг агуулдаг. Тархийг уургаар мөн хангадаг байна.

    6. Буржгар, навчит байцаа

    Буржгар байцаа нь фолийн хүчлээр баялаг юм. Фолийн дутагдлаас болж сэтгэцийн эмгэг хүртэл тусдаг байна. Судалгаагаар буржгар байцааг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг ахимаг насны эмэгтэйчүүд залуу сэтгэлгээтэй болохыг тогтоожээ. Тархийг хурц, хурдан сэтгэхэд тусалдаг.

    7. Нэрс жимс

    Амтат нэрс нь үрэвслийн эсрэг антиоксидант нэгдэл агуулсан байдаг. Нэрс нь тархины эд эсүүдийг нөхөн төлжих, харилцан үйлчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Судалгаанаас харахад нэрс хэрэглэсэн ахмад настнуудын санах ой сайжирдаг болохыг тогтоожээ.  

    8. Хар шоколад

    Какао, хар шоколад нь flavanols нэгдлээр баялаг юм. Эдгээр нэгдлүүд нь гэмтэл авсан тархины эд эсийг сэргээхэд тусалдаг байна. Саяхны нэгэн судалгаагаар найман долоо хоногийн турш өдөр бүр какао уусан ахмад настны санах ой сайжирч, сэтгэцэд эерэг нөлөө үзүүлснийг тогтоожээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй