ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ИРГЭНИЙ ДАЙНД НЭРВЭГДСЭН ОРНУУД /18+/

    УКРАЙН

    Хагас жилийн өмнө амар жимэр байсан Украйн улс одоо иргэний дайны хөлд нэрвэгдэн 4000 гаруй хүний амь эрсдээд байна. Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас нь унагах гэж эхэлсэн сөрөг хүчнийхний тэмцэл эцэстээ үндэс гарвалаараа талцсан иргэний дайн болон хувирсан. Дайнд хамгийн ихээр хохирогсод эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг ажээ.  

    СИРИ

    Сири улс уг нь бүсдээ хөгжлөөрөө тэргүүлэгч улсын нэг байсан. Харин 2012 оны хавар Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг сөрөг хүчнийхэн бослого гаргаснаар энэ улс иргэний дайнд нэрвэгдэж балгас болсон. Алагдаж, шархадсан хүмүүсийн тоо нэг сая давж, дүрвэгсэд хэдэн саяар тоологдох болжээ. Одоо ч дайн үргэлжилсээр.  

       

    ИРАК ДАХЬ ЛЕВАНТЕ  

    Саддам Хусейны дэглэмийн үед сунит үндэстнүүд Иракд ноёрхдог байлаа. Харин удирдагчийг Америкчууд түлхэн унагасны дараа байр сууриа алдсан. Сирид өрнөсөн иргэний дайны үеэр тэд Америкчуудын өгсөн зэвсгийн ачаар хүчирхэгжиж төд удалгүй Лалын Леванте улс байгуулснаа зарлаж дэлхийн номер нэг алан хядах бүлгэмээр нэрлэгдэх болсон. Тэд өөрсдийг нь дагаагүй хүмүүсийг эр эм, хүүхэд хөгшин гэлгүй хэрцгийгээр хөнөөдөг.   

     

    НИГЕР ДЭХ БОКО ХАРАМ

    Энэ бүлэглэл 2002 оноос дэлхийд нэр нь сонсогдоэ эхэлсэн лалын хэт даврагч бүлэглэл. Эхэн үедээ христийн шашинтай иргэд рүү халддаг байсан бол сүүлдээ өөрийн эзэмшил улс байгуулахыг зорих болсон. Тэд дээрэм тонуул хийх, алах хүчирхийлэх, бага насны охидыг хулгайлах, зарах зэрэг балмад явдлаараа дэлхий нийтийг цочроосон. Энэ бүлэглэлийн гарт хэдэн арван мянган жирийн иргэн амиа алджээ. Нигерт өөрийн эзэмшил бүс нутгаа тогтоосон.

    ГАЗ-ЫН ЗУРВАС

    Палестины газар нутгийг хоёр хувааж Палестин, Израйль хэмээх улс байгуулах шийдвэрийг 1947 онд НҮБ гаргасан. Энэ үеэс эхлэн Палестин, Израйльчууд дайтсаар өнөөдрийг хүргэсэн. Энэ дайны уршгаар олон арван мянган хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь палестинчууд байжээ. 2005 онд Палестины удирдагч Ясир Арафатыг нас барахад Хамас бүлэглэл хүчээ авч, 2006 онд төрийн эрхэнд гарснаар дайны гал улам дүрэлзсэн юм.

                                     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй