ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Дорлигжав таван даргаа чөлөөлж З.Энхболдын эхнэрийг авч үлдэв

    Өмнөх сайд Х.Тэмүүжингийн хуулийн шинэтгэл нэрээр хийж, хэрэгжүүлж байсан ажлыг салбарын гажуудал хэмээн оношилж эргэн засварлах тухайгаа ил тод зарласан Хууль зүйн сайд Д.Дорлигжав яамдынхаа газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Эдгээр дарга нарыг чөлөөлөх асуудал дээрээс яригдаж байсан ч төрийн нарийн бичгийн даргын гарын үсэг зурагдаагүй байсан учраас ийн хүлээгдэж байв. Өчигдөр үдээс хойш Төрийн нарийн бичгийн дарга гарын үзсэг зурснаар тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбат, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Сүнжид, Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Амарзаяа, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нар албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдлөө. Хууль зүйн сайд Д.Дорлигжав харин ганцхан Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзийг албан тушаалд нь хэвээр үлдээх шийдийг гаргажээ. Учир нь тэрээр Хууль зүйн сайдыг энэ албан тушаалд ирж хуулийн салбарт үүсээд байгаа ойлгомжгүй байдлыг засах саналыг тавьсан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын эхнэр юм.

                                                                                                                                    Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй