ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Энхтуяа: Хэрх нэг үенээс нөгөө үе рүү хэрэх маягтай шилждэг

    Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин ихсэх хандлагатай болж байгаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудын нэг боллоо. УКТЭ-ийн зүрх судас, үе судлалын клиникт сүүлийн 10 жил хэвтэн эмчлүүлэгсдийн материалыг ашиглан, өвчлөлийн бүтцэд судалгаа хийхэд холбогч эд үе мөчний өвчлөл нь нэлээд өсөх хандлагатай гарсан байна. Үе мөчний өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдан, тахир дутуу болох тохиолдол залуусын дунд ихэсчээ. Энэ удаа УКТЭ-ийн зүрх судас, үе судлалын клиникийн тэргүүлэх зэргийн их эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Энхтуяагийн өгсөн үе мөч, холбогч эдийн талаарх ярилцлагыг хүргэе.

    Д.Энхтуяа:Хоолой нь євдсєн хүн бүр хэрх євчин тусдаггүй

    -Хоёулаа ярилцлагаа хэрх гэж ямар өвчин болох талаар эхэлье, болох уу?

    -Хэрх буюу Rheumatic-Ревматизм гэдэг нь оношийн нэр томьёолол биш юм. Хэрх өвчин янз бүрийн шалтгаанаар үүсдэг, зарим эмгэгийн хувьд өнөөг хүртэл шалтгаан нь тодорхой бус, хурц болон архаг олон шаналгааг багтаасан өвчнүүдийн цогц ойлголт юм. Эдгээр эмгэгийг судалж, эмчилдэг анагаах ухааны салбарыг Ревматологи гэдэг. Өөрөө хэлвэл, зүрх, уушиг, бөөрний эмгэг гэдэг шиг анаагаах ухааны бие даасан салбар юм.

    -Монголчуудын дунд хэрх өвчин хүндрэхээрээ хоолойны ангина болж улмаар үе, зүрхний өвчтэй болдог гэх яриа байдаг?

    -Иргэдийн дунд ийм ташаа ойлгол одоо ч бий. Үүнийг өвчний нэр томьёоны буруу орчуулагатай холбон тайлбарлаж бас болох юм. Rheumatic fever-Ревматическая лихорадка-Хэрхийн чичрэг өвчнийг “хэрх” гэж нэрлээд байдаг. Хоолойн ангинаар хүүхэд насанд өвдөхөд гар, хөлийн үед шилжин хавдаж өвдөх шинж илэрдэг. Гэхдээ ангина үенд ямар ч өөрчлөлт үүсгэхгүйгээр эдгэрдэг. Харин хоолойн өвчний дараа дархлааны эд гэмтвэл зүрхний булчин, хавхлагыг гэмтээх хүндрэлд хүргэж болзошгүй. Єєрєєр хэлбэл, гэмтэл, халдвар, хєдєлгєєний хомсдол, бодисын солилцооны алдагдал, цусны эмгэгүүдийн vед болон дархлааны системийн гажилтын улмаас үүсдэг євчин. XX зуун гарсаар ревматизмаар євчлєгсдийн тоо багассан ч зүрхний хагалгааны 10 хувь нь энэ євчнєєс үүдэлтэй байна. Үүгээр ч зогсохгvй ревматизмын гаралтай үе мєчний зрэвслийн талаас илүү тохиолдол нь зүрхний гажиг үүсгэдэг гэж үздэг. Харин манайхан энэ эмгэгийг ангина нь зүрхэнд орох гэж ярьдаг. Энэ нь хоолой хурц үрэвсэж євдсєний дараа үе мєчєєр євдєх эсвэл зүрхээр хатгуулах зовиур илрэхийг хэлдэг. Гэвч хоолой нь євдсєн хүн бүр хэрх євчин тусдаггүй.Тухайн хvний дархлааны байдал, халдвар эсэргүүцэх чадвараас их хамаардаг. Хэрх євчинтэй эсэхийг тогтоох нарийн шинжилгээ хийлгэн, түүний хариуг үндэслэн онош тавих ёстой.

    -Ямар насны хүмүүс энэ євчнєєр єртөж байна вэ?
    -Хэрх євчнєєр 6-15 насны хүүхдүүд євчилдєг. Ингэхдээ бактериар үүсгэгдсэн залгиурын хурц vрэвслийн дараа үүсдэг. Судлаачдын тогтоосноор эмэгтэйчүүд уг євчнєєр євчилсєн тохиолдолд сэтгэл зүйн байдал єєрчлєгдєж, тогтворгүй болдог. Амархан ядарч сульдан, эмх замбараагүй хєдєлгєєн хийж, юм барих чадваргүй болдог. Тэр тусаа євдєг, тохой, бугуйн болон сарвууны үе гэмтэнэ. Ховор тохиолдолд багана нуруу, түнх, жижиг үе, сарвуу, тавхайн үе гэмтдэг. Сонгомол хэлбэрийн ревматизмын үед олон үе зэрэг гэмтэх бөгөөд тэдгээр нь нэг үенээс нєгєє үе рүү хэрэх маягтай шилжиж євддєг. Ийм үед үрэвслийн єєрчлєлт нь удаан хугацаанд үргэлжлэхгүй, ямар ч ул мєр үлдээхгүй арилдаг. Өвчний  шинж тэмдэг  хурц халууралттай хавсран илэрдэг. Єєрєєр хэлбэл, хэрх євчний үед гарсан үений єєрчлєлт нь эмчилгээний үр дүнд тєгс эмчлэгддэг. Харин хэрх євчин зүрхний булчин болон хавхлагыг гэмтээсэн бол євчний явц даамжирна. Энэ үед зүрхний хэм алдагдвал зүрхний гажиг үүсдэг. Зүрх шахуургын үүрэг гүйцэтгэдэг дєрвєн хєндийгєєс тогтдог эрхтэн. Мєн цусны урсгалыг зохицуулах үүрэгтэй таван хавхлагтай. Эдгээр хавхлагын үндсэн бүтэц нь холбогч эд бєгєєд халдвар авч, улмаар дархлааны систем үйл ажиллагааны алдагдалд орсноос хавхлагын эдийг гэмтээх эсрэг биетүүдийг ялгаруулдаг.
    Хавхлагыг бүрдүүлэгч холбогч эд нь гэмтэн уян хатах чанараа алдаж, агшиж тэлэх чадваргүй болдог. Үүнийг зүрхний гажиг євчин хэмээн нэрлэж байгаа юм. Энэ євчин хэсэгхэн хугацааны дараа хүнийг цусны эргэлтийн дутагдалд оруулан, амь насанд заналхийлдэг аюултай эмгэг юм.

    -Хэрх өвчин үе мөчинд орсон үед анхны шинж тэмдэг яаж илэрдэг вэ?
    - Энэ өвчин нь ихэвчлэн хүүхэд, өсвөр насанд зонхилон тохиолдоно. Ихэнх тохиолдолд хоолой өвдсөнөөс хоёроос гурван долоо хоногийн дараа өндөр халуурч, том болон жижиг үеэр хэрх маягтай өвдөж хавдана. Зүрхээр өвдөнө, дэлсэнэ, амьсгаадна. Үе тойрч биеэр цагираг хэлбэрийн улаан ягаан тууралт гарна. Үе шөрмөсний хэсгийн арьсан дор жижиг хэмжээний товруут тууралт гарна. Хүүхэд сэтгэл санааны хувьд тогтворгүй уур, уцаартай болж, ой санамж нь муудах зэрэг олон шинж тэмдэг илэрдэг.

       Үе хөдлөхгүй байхад идэвхтэй амьдрал эрс буурдаг

    -Үе мөчний өвчнөөс хэрх хөдөлмөрийн чадварыг бууруулдаг уу?
    -Тийм ээ. Хөдөлмөрийн чадварыг бууруулж улмаар тахир дутуу болгодог. Дээр дурдсан судалгаанаас харахад 40-өөс дээш насны эмэгтэйчүүд хэрх төст олон үений өвчнөөр өвдөн хөдөлмөрийн чадвараа эрт алдаж байна. Үе хөдлөхгүй байна гэдэг хүний хөдөлмөрийн чадварыг алдуулахаас гадна амьдралын чадавх, ажлын үр бүтээл, идэвхтэй амьдралыг эрс бууруулдаг сөрөг нөлөөтэй. Энэ үед хамгийн гол нь хань, үр хүүхэд, төрөл төрөгсдийн хайр халамж, дэмжлэг их чухал байдаг.

    -Тэгвэл хэрхийн эмгэгүүд ямар өвчинд хамаарах вэ?

    -АНУ-ын Ревматогийн Ассоциацаас 1983 онд шинэчлэн гаргасан ангиллаар ревматизмийн эмгэгийг 10 том бүлэгт хуваан, 1ОО гаруй өвчнийг хамааруулдаг. Эдгээрт: Тогтолцооны холбогч эдийн эмгэг, судасны эмгэг болон халдварын гаралтай буюу бодисын солилцоо, цусны өвчнөөс улбаатай үүсэх хэрхийн эмгэг гэх мэт ангилдаг.Тогтолцооны холбогч эдийн эмгэгийг үүсгэж буй шалтгааныг одоо хүртэл тогтоож чадаагүй байна. Удамшлын гаралтай дархлааны эсийн гажилттай  холбоотой байгаа нь батлагдаад буй. Хүний биед холбогч эд оролцоогүй нэг ч эд, эс байдаггүй тул эдгээр эмгэгийг тогтолцооны эмгэг гэж нэрлэдэг, өөрөөр хэлбэл арьс, үс, хумс, үе, бүх дотор эрхтэнг бүгдийг хамран өвчлүүлдэг юм. Харин  халдварын гаралтай болоод бодисын солилцоо алдагдлын улмаас илэрдэг бусад өвчний хувьд шалтгаан нь тодорхой.

     

    -Та тогтолцооны холбогч эдийн эмгэгүүдээс зонхилон тохиолддог гол өвчнөөс тодорхой ойлголт өгөөч?

    -Үеийг давамгайлан гэмтээдэг хэрх төст өвчний талаар өгүүлье. Энэ нь олон үе хамран гэмтээж, эрт тахир дутуу болгодог, архаг явцтай өвчин. Ихэнхдээ эмэгтэйчүүд өвчилдөг. Өвчин эхлэхдээ гар хөлийн жижиг хурууны үеийг хоёр талд ижлээр гэмтээн, өглөөнөөс үд хүртэл удаан хугацаанд үений хөшинг байдал үргэлжилдэг онцлогтой. Өвдөлт хөшинг нь өвчтөнийг өөрөө өөртөө үйлчлэх чадварыг алдагдуулдаг. Тиймээс эмчилгээг цаг алдалгүй зөв хийлгэхгүй бол тахир дутуу болно. Энэ өвчнийг эмчлэх орчин үеийн эмчилгээний аргачлал оношийг аль болох цаг алдалгүй тавьж, гажсан дархлааны эсийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд чиглэсэн бэлдмэлийг эрт  эхлүүлэхэд оршдог.Уламжлалт эмчилгээнүүд болон шавар рашаан эмчилгээ ямар ч үр дүнгүй, харин ч  эсрэгээрээ уг өвчнийг хүндрүүлдэг.

    -Бодисын солилцооны алдагдалтай холбоотой тулай өвчин үүсдэг гэсэн. Энэ өвчний талаар яриач. Тулай өвчин хэрхэн үүсдэг юм бэ?

    -Уургын солилцооны пуриний циклийн эцсийн бүтээгдэхүүн бол шээсний хүчил юм. Энэ солилцоог алдагдалд хүргэдэг өөх тос ихтэй малын мах хоол хүнсэндээ хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөний хомсдолтой байх, хэт даарах зэрэг нь уг өвчнөөр өвчлөх гол шалтгаан болдог. Өвчин голдуу хөлийн эрхий хуруу хавдаж, улайн өвдөх шинжээр илэрдэг. Эмчилгээг цаг тухайд нь эхлэн хоол унд, хөдөлгөөний зөв дэглэм чанд сахивал эдгэрэх боломжтой. Харин амьдралын зөв дэглэм сахихгүй, эмчийн заавар зөвлөгөөгөөр эмчилгээ хийлгэхгүй тохиолдолд олон үеийг хамарч, цаашлаад шээс дамжуулах эрхтэн системийн замыг гэмтээн хүндрэх аюултай. Энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд малын гаралтай өөхтэй мах, архи, пиво хэрэглэхээс татгалзаж, даарч  хөрөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай.  

              Тулай өвчний үед баримтлах хоолны дэглэм

    Согтууруулах ундаа, тэр дундаа шар айраг, шарз, оргилуун дарс, махан хоол, хэт их идэх нь тулай өвчин даамжрахад нөлөөлдөг.Өвчнийг хурцдах үед амьтны мах, загасны махыг хэрэглээнээсээ хасаж, нэг өнжөөд жимс ногоо дагнасан өдөр, аарц тараг дагнасан өдөр, сүү эсвэл тараг дагнасан өдөр хийнэ. Өөрөөр хэлбэл дагнасан өдрөө дээр дурдагдсан бүтээгдэхүүнүүдийг аль нэгнээс нь өөр ямар нэг хоол огт хэрэглэхгүй гэсэн үг. Ийм хоолны дэглэмийн үр дүнд шээсний шүлтлэг чанар нэмэгдэж, шээсний хүчлийн уусамтгай байдал нэмэгдэнэ. Харин тулай өвчин хурцдаагүй, намжмал байгаа үед долоо хоногт гурван удаагаас ихгүйгээр мах, загас идэж болно. Зөвхөн чанасан мах, чанасан загас ашиглан хоол хийх байдлаар хэрэглэдэг. Учир нь чанах үед маханд агуулагддаг пурины төрлийн бодисуудын талаас илүү хувь нь шөлөнд уусдаг. Чанасан махаар котлет, тефтель болон бууз зэрэг хоол хийж болно. Хүнсний ногоо, төмсийг мөн адил чанаж, эсвэл ууранд жигнэж болгосны дараа хэрэглэ.Дээр дурдагдсан зарчмуудыг дагахын зэрэгцээ хэт их идэхгүй бас өлсөхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэт их өлсөх үед амьтны гаралтай тос, эсвэл пуринаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэтрүүлэн идэхтэй адил шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлж тулай өвчнийг сэдрээх нөлөө үзүүлдэг. Тулай өвчний үед шингэний хэрэглээ хангалттай байх ёстой. Удаан хугацаанд хадгалах боломж олгодог консервлэгч агуулсан ундаа, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийгээрэй. Харин шүлтлэг рашаан, компот, цай, байхуу цай ууж болно. Ус нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж байдаг тул тулай өвчтэй хүмүүст хэрэгтэй. Өвчин хурцадсан үед хоол идэхээс цагийн өмнө нэг стакан ус уух маягаар өдөрт 4-5 удаагаас цөөнгүй ууна. Өдөрт бага багаар 2-3 литр ус ууна. Үүнтэй зэрэгцэн хоолны давсны хэрэглээг багасгах ёстой.

    Тулай өвчний үед хоолны дэглэмийг сахиж, дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэхийг хориглоно.
    –Бага залуу малын мах, өтгөн царцаамал маягийн шөл гаргадаг толгой, шийр
    –Бүх төрлийн шөл, махны шөлөн дээр хийсэн сүмс, царцаамал (манайхан истүжин гэж ярьдаг)
    –Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл, консерв.
    -Утсан мах
    –Дотор мах, цувдаа. Тэдгээрээр хийсэн хоол.
    –Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед хориглоно. Давсалсан загас, шарсан загас. Загасны консерв, загасны түрс.
    -Давсалсан, амталсан бяслаг буюу европ бяслаг (манайхан сийр гэж яриад дадсан)
    –Халуун ногоо. Гэхдээ лаврын навч, давс бага хэрэглэж болно.
    –Мэдрэлийн системийг өдөөдөг өтгөн байхуу, өтгөн хар цай, кофе, какао.
    -Амьтны гаралтай өөх тос.
    -Гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн.
    -Кремтэй торт, бялуунцар, шоколад.
    -Консервант агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүн. Удаан хугацаанд хадгалах горимтой үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, консерв
    -Шошийн төрлийн бүтээгдэхүүн. Үүнд шош, вандуй, дүфу
    -Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, үзэм.
    -Согтууруулах ундаа.

    Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнүүд
    -Хоолны давс
    -Хиам
    -Чанаж болгосон мах, чанаж болгосон загасны мах. Ингэхдээ тахианы мах байвал зүгээр. Эдгээрт пурин хангалттай их байдаг ч ханаагүй тослог хүчил агуулдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг.
    -Өнгийн байцаа, манжин, шпинат. Улаан лоолийг өдөрт 2-3 ширхэгээс хэтрүүлж болохгүй.
    -Ногоон сонгионо.
    -Цагаан мөөг, шампиньон.
    -Давсалж, эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн бага зэрэг.
    -Цөцгий, цөцгийн тос.
    -Сүүг цайтай, эсвэл агшаамалтай хамт.

    Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд
    -Ногооны шөл, төмсний шөл.
    -Тахианы мах.
    -Сам хорхой.
    -Өөх тослог багатай загасыг 160-170 граммыг долоо хоногт гурван удаагаас хэтрүүлэхгүйгээр.
    -Сүүн бүтээгдэхүүн. Аарц, монгол бяслаг.
    -Сүүг цай, агшаамалд бага зэрэг хийх байдлаар.
    -Өндөг. Долоо хоногт гурван ширхэгээс ихгүй. Ямар ч аргаар боловсруулсан байж болно.
    -Гурил, гоймонг тохируулж.
    -Байцаа, лууван, төмс, өргөст хэмх зэргийг түүхийгээр эсвэл дурын аргаар боловсруулж хэрэглэх
    -Үзэмнээс бусад хатаасан жимс. Зөгийн бал.
    -Хуш модны самар, наран цэцгийн үр.
    -Шоколадны орцгүй чихэр, жимсний чанамал, мармелад, пастил, зефир.
    -Ногоон цай, нимбэгтэй цай, чацарганы ханд, жимсний шинэ шахсан шүүс. Өөрсдөө хийсэн компот. Цангис, алирсын шүүс их сайн.
    -Өргөст хэмхийн шүүсийг өдөр нэг аяга уух, эрдэсжилт багатай, шүтлэг рашаан уух зэрэг нь цусан дахь пурины хэмжээг бууруулна.
    -Ногоон өнгөтэй алим, мандарин, апельсин, тарвас, бөөрөлзгөнө,

    -Хар талх, цагаан талх.
    -Оливын тос. Цөцгийн тос хэрэглэж болно

    Өвчин анх эхлэхдээ аль нэг эрхтнийг “бай эрхтэн” болгон сонгож илэрдэг

    -Хүний холбогч эд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

    -Хүний бие махбодь тархи, зүрх, уушиг, бөөр, элэг цөс, ходоод, нүд, хамар, чих, яс, булчин, шөрмөс зэрэг эрхтэн системээс бүрэлдэн тогтдогийг бид мэднэ. Харин эдгээр эрхтэнийг бүрэлдүүлэн үүсгэдэг эд, эсийн оршин тогтнох, бүрэн бүтэн байдлыг ханган хамгаалдаг гол үүрэг бүхий холбогч эд  байдаг талаар ойлгоц тааруу байдаг. Холбогч эдээс бүрдээгүй нэг ч эс, эд, эрхтэн байдаггүй учраас энэ эдийн эмгэгийг системийн өвчин гэж нэрлэдэг. Холбогч эд нь олон төрлийн амин хүчлээс бүрэлддэг. Коллаген, эластин, адгезин, протеогликан гэсэн дөрвөн төрлийн уургаас тогтдог. Эдгээр уураг нь өөрийн гэсэн үүрэгтэй. Тухайлбал, коллаген нь хүний биеийн нийт жингийн 20-30 хувийг эзлэх бөгөөд ихэнх нь арьс, яс, шөрмөс, судас, бөөрөнд байрлаж, эд эрхтэний бүрэн бүтэн байдлыг бүрдүүлж хамгаална. Эластин уураг эд эсийг сунах, агших чадвартай болгох үүрэгтэй. Иймээс шөрмөсний 70-80 хувийг уушиг, судасны ханын 30-60, арьсны 2-5 хувийг бүрдүүлнэ.Харин адгезин нь эсийн хананд байрлан түүнд явагдах бодисын солилцоонд оролцдог тул биеэр жигд тархана. Протеогликан үений хүүдийд үений шингэн ялгаруулан хөдөлгөөний саадгүй ажиллагааг хангах үүрэгтэй. Эдгээрээс харахад холбогч эдийн эмгэгээр өвчилсөн үед бүх эрхтэн систем гэмтэнэ. Өвчин анх эхлэхдээ аль нэг эрхтнийг “бай эрхтэн” болгон сонгож илэрдэг.

    -Холбогч эдийн өвчний ямар хэлбэрүүд байдаг вэ?

    -Холбогч эдийн өвчнөөр хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өвчлөн шаналж байсан боловч шинжлэх ухааны хөгжлийн түвшинтэй холбоотой янз бүрийн  ангилал гаргаж байжээ. Тиймээс энэ эрхтэн  системийн өвчин анагаах ухааны салбарт харьцангуй хожуу бие даан хөгжиж байна. XХ зуунд микробиологи, биохими, эм зүй, дархлал судлалын шинжлэх ухаан хурдацтай хөгжсөний ачаар эдгээр өвчний талаар нарийн судалгаа шинжилгээ хийж, өвчин үүсгэдэг олон шалтаг, шалтгааныг тогтоосноор уг салбар бие даан хөгжих суурь тавигдсан. Анх 1964 онд АНУ-д Америкийн Ревматологийн нийгэмлэг байгуулагдаж, 1983 онд Олон Улсын өвчлөлийн ангилалд холбогч эд, тулгуур эрхтэний эмгэгийг 10 том бүлэгт хуваан батлуулж, түүнээс хойш дэлхий нийтээрээ энэ ангиллыг баримталж байна. Холбогч эдийн өөрийн эмгэгүүд (хэрх, хэрх төст өвчин, системийн чонон хөрвөс, системийн склеродерма, дерматомиозит), судасны үрэвсэл, үений халдварт үрэвсэл, бодисын солилцооны алдагдал болоод цусны эмгэгийн үе дэх үений эмгэг, яс мөгөөрсний эмгэг, төрөлхийн болон удамшлын өвчний үед илрэх холбогч өвчлөл юм. Энэ ангиллаас хамгийн гол анхаарал хандуулах хэлбэр нь холбогч эдийн өөрийн эмгэгүүд юм.

     -Өвчтөнд энэ өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

    -Олон янзын шинж тэмдгээр эхлэн илэрч болно. Голдуу шалтгаан тодорхой бус халуурах, турах, ядрах, толгой өвдөх, үс унах, нарны гэрэлд хэт мэдрэг болж арьсаар тууралт гарах, гар хөлийн үзүүр даарч хөхрөх, үеэр өвдөх, хавдах хөших, булчин өвдөх бадайрах, цус багадах зэрэг зовиур илэрдэг. Эдгээр зовиур илэрвэл эмчид яаралтай хандаж, шаардлагатай шинжилгээг хийлгэх хэрэгтэй.

    Өвчтөн санаагаар унахгүй өвчний эсрэг эмчтэйгээ сэтгэл  өөдрөг тэмцэх хэрэгтэй

    -Өвчнийг үүсгэдэг шалтгаан нь юу юм бэ?

    -Тулгуур эрхтэнийг (үеийг) гэмтээх олон шалтгааныг манай иргэд мэднэ. Илүүдэл жин, гэмтэл, хавдар гэх зэрэг. Эдгээр шалтгаан нь холбогч эдийн өвчин хэрх, хэрх төст үений эмгэг, системийн чонон хөрвөс склеродерма, дерматомиозит үүсэх  шалтгаан биш юм. Хүний организмд “дархлааны систем” гэж хариуцлагатай том үйл ажиллагаа бий. Дархлааны систем нь гаднаас орж ирэх гаднын бие халдварыг устгаж байх үүрэгтэйгээс гадна өөрийн эд эсийг таних, түүнийгээ хамгаалах, устгахгүй байх хамгийн чухал үүрэгтэй. Организмын өөрийн эсээ таних түүнийгээ хамгаалах, устгахгүй байх хамгийн чухал үүрэгтэй. Организмын өөрийн эсээ таних чадвар буюу толерантнось гэж нэрлэдэг. Энэ чадвараа организм вирус, бактерийн халдвар, хордлого, хавдар зэрэг олон шалтаг, шалтгааны улмаас алдан, холбогч эдийн эмгэг үүсгэж байж болох юм гэсэн шинжлэх ухааны таамаглал байдаг боловч аль нь ч батлагдаагүй. Сүүлийн жилүүдэд холбогч эдийн эмгэг үүсэхэд удамшлын гаралтай дархлааны системийн тэсвэрлэх чадвар алдагдаж байна гэсэн таамаглал түлхүү байр суурь эзэлж байна. Дархлааны систем гэмтэн өөрийн хэрэгтэй эсээ танихгүй түүний эсрэг, эсрэг биетийг ялгаруулан холбогч эдийг гэмтээн өвчлөл үүсгэдэг.

    -Эдгээр өвчнийг хэрхэн эмчлэвэл зохистой вэ?

    -ХХ зууныг хүртэл эдгээр өвчнийг эдгэрэхгүй гэсэн ойлголт байсан. Шинжлэх ухааны ололт анагаахын салбарт эрчимтэй нэвтэрч байгаагийн ачаар дархлааны системийн алдагдлыг засах дарангуйлах олон эм бэлдмэл шинээр эмнэлгийн практикт нэвтэрч байна. Иймээс уг өвчнийг  эрт оношлох, суурь эмчилгээг нарийн мэргэжлийн хяналт дор удаан хугацаанд  зарим тохиолдолд насан туршид хэрэглэвэл хөдөлмөрийн чадвараа алдахгүй урт хугацаанд амьдрах боломжтой. Дашрамд хэлэхэд хүн бүхний мэдэх даралт ихдэх өвчин бас л адилхан эдгэрдэггүй, насан туршдаа эм уух ёстой болдог. Иймээс системийн эмгэгтэй хүмүүс санаагаар унахгүй өвчний эсрэг эмчтэйгээ сэтгэл санаа өөдрөг тэмцэх хэрэгтэй.

    -Өвчтөн өвчнийхөө талаар эмнэлгээс гадна хаанаас авч болох вэ?

    -Энэ салбар маань анагаахын салбарт харьцангуй хожуу бие даан хөгжиж байгаа. Монгол Улсад бие даасан тасаг эмнэлэг байгуулагдаагүй, нарийн мэргэжлийн эмч хангалтгүй байна. Одоогоор манай эмнэлэг дээр ревматологийн кабинет шинээр нээн ажиллуулаад таван жил боллоо. Системийн эмгэгтэй өвчтөнүүдийг хяналтад авч 1-3-6 сарын давтамжтайгаар DMARd эмчилгээг хянан явуулж буй. Анагаах ухааны салбарт олон жил ажилласан, өндөр мэдлэг, дадлага туршлагатай нарийн мэргэжлийн доктор, профессор эмч багш нараас бүрдсэн “Монголын Ревматологийн Клиник-Эмнэлзүйн” нийгэмлэгийг 2009 оноос байгуулаад ажиллаж байна. Цаашид ревматолог эмчийг сурган бэлтгэх, Ревматологийн албыг Монгол Улсдаа байгуулах, Олон улсын ревматологийн ассоциацид гишүүнээр нэгдэн орох зэрэг олон зорилт тавин ажиллаж байгаа.

                                                                                         Ярилцсан Г.Батцэцэг

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй