ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ТАВИЛГЫН СОНИН СОДОН ШИЙДЛҮҮДЭЭС

     Тухтай буйдан бүхий номын сан

    Номонд дурлагсад ийм тав тухтай суудал бүхий номын сантай бол хөндийрөх ч үгүй гэдэгт итгэлтэй байна.

    Машинан ширээ

    Машинд дуртай хэн бүхэнд маш их таалагдах ширээ. Хайртай хуучин машинаа гарашдаа хадгалж байхаар өөртөө зориулсан ажлын ширээ хийж болох нь байна шүү. Машин тань таньтай мөнхөд хамт байх болно.

    Зайг бөглөөрэй

    Энэхүү тавилгыг зохион бүтээгч нь “ Муурны зайг бөглө” гэдэг нэр өгсөн байна. Уг содон шийдэл бүхий тавилга нь хачирхалтай санагдаж болох ч амьдралын эрч хүчийг бусдад мэдрүүлхийг зорьсноороо бусдаад онцлог болсон байна. Ингэснээр хүүхэд амьтанд хайртай бас байгал дэлхийтэйгээ ойрхон өсөх болно гэж тайлбарлажээ.

    Шпагетти сандал

    Аялал зугаалгаар явахдаа агаар амьсгалаад л орчиноо ажиглангаа ийм сандал дээр суувал мөн гоё оо.

    Хана руу авирагч

    Энэ хосгүй загвар бүхий буйдан дэлхий дээр ганцхан хувь бүтээгджээ. Энэхүү загвараараа өсөн дэвших, дээшээ өөдлөхийг бэлгэдсэн байна. Түүнчлэн нуруунаас дэмжсэн түшлэг нь дээд зэргийн тухтай.

    Сойзон сандал

    Таньд энэ сандал жаахан эв хаа муутай, шүдний сойз шиг харагдаж байж болох юм. Гэхдээ энэ сойз массажны зориулалттай юм шүү. Хөлийн ул өсгийгөө үрснээр ядаргаа тайлагдах зориулалттайгаар бүтээгдсэн байна.

    Хөвж буй бандан сандал

    Энэ банданг хараад л таньд хүүхэлдэйн кино шууд төсөөлөгдөж байгаа биз. Тэр дөрөвхөн бөмбөлөгний утас болон дээд хэсэгт нь банданг тогтоож байгаа хадааснууд байгаа юм. Энэ нь ердөөхөвөх мэдрэмж болон уран сэтгэмжийг хөгжүүлэхээр бүтээгдсэн хачирхалтай зохион бүтээл юм.

    Далайн арсланг сургагч

    Хүн төрөлхтөний гайхалтай хүсэл хэзээ ч барагдашгүй билээ. Энэхүү буйданг ан амьтны загвартай адил буйдан зохион бүтээдэг гэдгээрээ дэлхий дахинаа танигдсан алдарт зохион бүтээгч Максима Риеэра урлажээ. Тэрээр ан амьтаныг хайрлах сэтгэлийг хүн бүхэнд багахан ч болов төрүүлэх гэсэндээ эдгээр буйдангуудыг урладаг байна. Энэхүү далайн арслангийн дүрс бүхий буйдан нь жирийн буйдангуудыг бодоход 2 дахин зөөлөн бас тухтай.

    Гэрийн савлуур

    Оройн хоол, уулзалт гээд бүх төрлийн зоогийг илүү хөгжилтэй болгох арга зам шүү дээ. Дүүжинтэй ширээн дээр сууж хоол идэхэд та яг л хүүхэд насандаа эргээд оччихсон юм шиг санагдах болно. Та захирлыгаа энэ сандал дээр суугаад яг л хүүхэд шиг 2 тийшээ савлаж байна гээд төсөөлдөө.

    Ipad суурилуулагчтай дайвалздаг сандал

    Дэлхийн хамгийн анхны цахилгаан хураагуур бүхий дүүжин сандалыг та бүхэнд танилцуулж байна. Одоо та сандал дээрээ суугаад алжаалаа тайлж бичлэг, кино үзэж, дуртай аялгуугаа сонсонгоо Ipad-аа давхар цэнэглэх боломжтой боллоо. Хуучин үед дүүжин сандал зөвхөн хөгшчүүдэд зориулагдсан гэдэг байсан ухагдахуун үүгээр бүр мөсөн алга болж байгаа юм.

    Талхан ширээ


    Франц маягийн урт талхан ширээ. Галын өрөөнд байрлуулбал хамгийн тохиромжтой байх энэхүү ширээ нь хоол идэх дуршлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Зохион бүтээгч нь хоол хүнсний хаягдалыг бууруулах, хүнсний зөв хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ширээг зохион бүтээжээ.


    Давалгаан дээр аялах

    Маш олон тооны улаан парлонон бөмбөлгүүд дээр хэвтэж байна гээд төсөөл дөө. Бүсгүйчүүдийн хувьд яг л диваажинд заларч байгаа мэт сэтгэгдэл төрөх нь гарцаагүй. Энэхүү улаан өнгөт зөөлөн ор нь таны ажлын дараах алжаалыг тайлахаас гадна, нурууг дэмжиж тухтай байхад зориулагдан бүтээгдсэн байна.

    Фиат 500

     

    Зөвхөн Итали тавилга дэлхий дээр хамгийн үнэтэй тансаг байдаг юм бишээ. Фиат 500-г машинд дурлагсад бүгд андахгүй. Та энэ гайхалтай машины хамар дээр Итали маягаар тохижуулсан буйдан дээр тухлан кино үзэж байна гээд төсөөлөөд үзээрэй. Бүгд таньд атаархах нь гарцаагүй.

    Пак мэн эргэн ирсэн нь

    Пак мэн бол мөнхийн өлсгөлөн байдаг, тоглоомын шар мангас төдийгүй дахин давтагдашгүй имиж билээ. Пак мэний буйдан авсаархан, үзэмжтэйгээс гадна тухтай.

     Байгалийн номын тавиур

    Номын тавиур сонин содон шийдэлтэй байх нь уран зураг шиг чухал байдаг. Гэрийн бүхий л өнгө үзэмж энэ бүхнээс шалтгаалдаг учраас сүүлийн үед номын тавиурын сонин содон шийдэлд дизайнерууд ихээхэн анхаарах болсон төдийгүй сийлбэр, гар ажиллагаа ихээр орсон номын тавиурууд ихээхэн зонхилох болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй