ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Оросын ерөнхийлөгч Монголд айлчилна

    Ирэх есдүгээр 3-нд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад нэг өдөр саатахаар болжээ. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “ОХУ-ын Ерөнхийлөгч Путин есдүгээр сарын 3-нд айлчилна. Түүний маргааш нь Алс Дорнодын эдийн засгийн форумд ирсэн зочдоо угтах учир 3-ныхаа орой нь буцна. Манай Ерөнхийлөгч мөн есдүгээр сарын 4-ний өглөө ниснэ. Гэхдээ Халх голын ой есдүгээр сарын 3-ныхаа өдөр болох юм биш. Өмнөх болон дараагийн долоо хоногт нь болно. Их олон үйл явдал болно.Түүний оргил нь есдүгээр сарын 3-ны өдөр байх юм” гэсэн тайлбар өглөө. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хоёр улс өргөн хүрээнд тэмдэглэн өнөгрүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд наймдугаар сарын 26-нд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирэх аж. Тус чуулгын тоглолт наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болох юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй