ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Korean Air” компани Бусан-Саппоро чиглэлийн нислэгээ ирэх сараас зогсооно

    Өмнөд Солонгос, Японы харилцаа худалдааны маргаантай байгаа билээ. Энэхүү зөрчил гүнзгийрснээс Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air” компани Бусан-Саппоро чиглэлийн нислэгээ есдүгээр сарын 3-наас зогсоох болсноо зарлаад байна. Мөн Японы зарим чиглэлийн нислэгээ цөөлөх, онгоцны хэмжээгээ багасгах арга хэмжээнүүдийг наймдугаар сарын дундаас хэрэгжүүлэхээр болов.

    Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан иргэдэд Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргажээ. Харин үүний дараагаар Япон улс Өмнөд Солонгост нийлүүлдэг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигладаг түүхий эдийн экспортдоо хязгаарлалт хийсэн юм. Японы уг шийдвэр нь ухаалаг гар утасны зах зээлд ноёрхдог Өмнөд Солонгосын хувьд хүнд цохилт болсон аж.

    Тиймээс Өмнөд Солонгосын иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд япон машинтай хүмүүст шатахуун худалдаалахгүй байх, япон бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, Токиогийн олимпийг үзэхгүй байх, япон руу аялахгүй байх зэрэг эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өрнүүлээд эхлүүлээд байна. Мөн дээрх эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Японыг зорих жуулчдын тоо эрс багасч байгаа учир ийнхүү агаарын тээврийн компани нислэгээ цөөлөх шаардлага үүслээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй