ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БЗДүүрэг Замын цагдаагийн хэлтэсдээ 2 мотоцикл өгөв

    Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө  үүргээ нэр төртэй биелүүлж байгаа дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд хоёр мотоциклыг хүлээлгэн өглөө.

    Дүүргийн Засаг дарга Т.Баясах мотоциклын түлхүүрийг албан хаагчдад гардуулан өгч Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн мэндийг дэвшүүлж, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг өргөсөн юм.

    Түүнчлэн 98 жилийн ойн хүрээнд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хамт олноо манлайлсан албан хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон Талархлын бичгээр шагнаж урамшууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй