ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХУД-ийн 28-р цэцэрлэг энэ намар ашиглалтанд орно

    2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 46 мянга 300 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй юм. Шинэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 26 мянга 500 хүүхэд буюу тэдний 50 хувийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх боломжтой болно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн  зарим цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

    Тийнхүү Хан-Уул дүүрэгт байрлах 240 ортой 28 дугаар цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцав. Тус цэцэрлэг нь 1936 онд ашиглалтад орж, 1994 оноос бидний хэлж заншсанаар “24 цагийн цэцэрлэг”-ээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинэ цэцэрлэг барих ажлыг “Морин сувд” ХХК хийж байгаа юм. Анх зураг төсөвт найман бүлгийн 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих байсан ч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зураг төслийг өөрчлөн арван бүлэг болгох санал тавьсан тул барилгын компани 749 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө гарган цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Ийнхүү ирэх наймдугаар сарын 1-н гэхэд шинэ цэцэрлэг бэлэн болох аж. Одоогийн байдлаар цэцэрлэгийн дотор засал 90 хувьтай явагдаж байгаа бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, зам талбайн ажил эхэлсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй