ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Их хурд 8” уралдаан Хүй долоон худагт болно

    Долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүй долоо худагт “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааныг  зохион байгуулахаар болжээ. Энэ жил “Их хурд 8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдахаар болсон байна. Сүүлийн гурван жилд улс, бүс, аймгийн баяр наадамд амжилт гаргаж болзол хангасан шигшмэл азарга, их нас уралдаанд оролцох бөгөөд бүртгэлийг долдугаар сарын 19-ий өдөр Хүй долоо худагт хийхээр болов.

    Монгол туургатны морьтны өв соёлын наадмаар адууны өв соёлыг сурталчилах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн болон “Сайхан хос морьтон”-ыг шалгаруулахаар болжээ. Мөн “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан, жороо морь, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт болон морин цирк, уламжлалт “Адуучин” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

    “Их хурд 8” уралдааны үеэр Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр, угсааг сайжруулж хурдны чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучдыг шалгаруулан “Алтан” азарга, “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг тодруулахаар болов. Уг шагналд нэр дэвшигчид 2016, 2017, 2018 онуудад Төрийн их наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд хамгийн олон түрүүлж, айрагдсан, өвөг дээдсийн удам судар, орон нутаг, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан адуучны гэр бүл, гал голомтод “Алтан” азарга шагналыг олгох юм байна. Мөн “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг амжилт үзүүлсэн үзүүлэлтийг харгалзан тодруулах аж.

    ХӨТӨЛБӨР:

    07.19 – БААСАН

    09:00-22:00 – Морьдыг бүртгэж, дугаар олгоно

    11:00-18:00 – Салбар холбоод, хамтран ажиллагч байгууллагууд наадмын талбайд байрлана.

    07.20 – БЯМБА

    09:00-10:30 – Азарганы уралдаан

    11:30-13:45 – Нээлт

    13:00-15:30 – ММСУХ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжитт Шилмэл хүлгийн уралдаан

    14:00-15:00 – Морин циркийн үзүүлбэр

    16:30-16:30 – “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн

    16:30-17:30 – “Гийнгоо, марзай”-н улсын уралдаан

    07.21 – НЯМ

    08:00-10:30 – Их насны морьдын уралдаан

    10:30-12:30 –“Айраг” фестиваль

    12:30-14:00 – “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан

    13:00-15:00 – Жороо морины уралдаан

    13:00-16:00 – “Адуучин” тэмцээн

    17:00-18:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ажиллагаа

    18:00-18:20 Хаалт

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй