ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гудамж талбай цэвэрлэх зориулалттай тусгай машин ажиллаж эхлэв

     Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрөгч 4 сард Хот тохижилтийн газарт ажиллаж, ТҮК-ийн ажилтнуудтай уулзах үедээ ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хотын тохижилтын үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлж байсан.

    Хотын захирагчийн хэлсэн дээрх үг ажил хэрэг болж өнгөрсөн долоо хоногт гудамж талбайн цэвэрлэгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэгдсэн 20 ширхэг оврын машиныг Нийслэлийн Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

    Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах үйлчилгээтэй зориулалтын эдгээр машинууд үйлчилгээнд гарснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж чанар сайжрах, ТҮК-ийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, Хотын соёлд шинэ өнгө төрх бий болох боломж бүрдэж байгаа юм.

    ТҮК-ийн ажилтан М.Цэрэндондовоос ажлаа хийж байх үеэр нь тодруулга авлаа. Тэрбээр “Цэвэрлэгээний зориулалтын автомашинаа жолоодоод ажлаа явуулахад үнэхээр таатай байна. Өмнө би шүүр бариад гудамж цэвэрлэдэг байсан бол харин одоо жолоо бариад гудамжаа цэвэрлэж байна. Механизмаа жолоодоод ажиллах нь бидний ажлын ачааллыг багасгасан, нэг дор 5-6 хүний ажлыг хөнгөвчилж, ажиллахад амар болгож байгаа. Ийм төхөөрөмж оруулж ирсэн, бидний ажлыг хөнгөвчилж өгсөн байгууллагынхаа болон Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэлчүүддээ хандаж бидний ажлыг хүндэтгэж, хогоо хогийн саванд хийж хэвшээрэй, мөн автомашины жолооч нарт хандаж цонхоороо татсан тамхиныхаа ишээ бүү хаяарай, зам хогийн сав биш шүү гэдгийг ойлгоосой гэж хэлэх байна” гэв.

    Ийнхүү Үндэсний Их баяр наадмын өмнө нийслэлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ТҮК-ийн ажилчдын жолоодсон зориулалтын бага оврын машинуудыг ажиллуулж эхэллээ.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй