ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сагсчин Ш.Энхийн-Од тэтгэлэгтэй сурахаар болжээ

    Шаравжамцын Энхийн-Од нь өнгөрсөн сард болсон 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцсон билээ. Тэрбээр АНУ-д очсон байгаа бөгөөд тэндхийн сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр сурахаар болсон байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтлэхдээ  “Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэр сар болж байна. Би энэ хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо.

    Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа. Миний бие 2019-2021 онуудад “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна. Олон хүмүүстэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа. Энэ сургуульд NBA-ын тоглогч болох Phoenix Suns багийн тоглогч Josh Jackson, Portland Trailblazers багийн тоглогч Gary Trent Jr нар сурч байсан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй