ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдээ зөв хүмүүжүүлэх тухай зарим зөвлөгөө

    Хүн бүхэн хүүхдээ сайн хүн болоосой л гэж хүсдэг. Тэгвэл сайн хүн болоход томчууд бид л хамгийн сайн үлгэр дууриал үзүүлж байх ёстой билээ. Хүүхдээ сайн хүн болгохын тулд та дараах зарчмыг баримтлахад болох юм.
    1. Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь туслах хэрэгтэй. Ингэхийн тулд та кино үзсэн ч, хамтдаа зугаалсан ч ямар сэтгэгдэл төрсөн бэ? Ямар санагдав зэргийг байнга асууж ярилцаж байгаарай.
    2. Хүүхдээ магтан сайшааж байгаарай. Үргэлж магтахыг хичээ. Буруу зүйл хийлээ гэж бодоход дараагын удаа алдаа гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй гэдгийг тайлбарлаарай.
    3. Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд дэм болж байх хэрэгтэй юм шүү. Өөртөө итгэлтэй байх, сэтгэл өөдрөг байх тал дээр эцэг эх та л хамгийн сайн зөвлөгч нь болох ёстой.
    4. Хүүхдээ бие даалгаж сургах хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйл хийхдээ хүүхдээ бага гэж бүү урдуур нь ор. Насанд нь тохирсон ажил хийлгэж бие даах чадвар дээр анхаараарай.
    5. Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт байвал л жаргалтай байдаг юм шүү. Хамтдаа тоглож, хамтдаа бүтээж, хамтдаа элсэн дээр байшин барисан ч болно.
    6. Хүүхдээ бие махбодын шийтгэл хэрэглэхгүй хүмүүжүүлцгээе. Шийтгэлийг загнаж, зодох гэхээсээ илүү арай өөрөөр өгөхийг хичээгээрэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй