ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хэзээ ч сонссон уйдхааргүй шилдэг дуунууд тодорчээ

    Хүний амьдралыг сэргээж, баяр хөөр өгдөг зүйлсийн нэг нь яах аргагүй дуу хөгжим билээ. Дуу хөгжим огт байдаггүй байсан бол ямар их уйтгар гунигаар дүүрэн хүмүүс байх байсан болдоо. Тиймээс ч хүн төрөлхтний амьдрал ая дуугаар хөглөгдөж байдаг биз ээ. Ингээд дуу хөгжимд дурлагч хэн бүхэндээ хэзээ ч сонссон уйдхааргүй шилдэг 10 дууны тухай мэдээллэж байна. Дууны зарим нь хэдэн жилийн өмнө зохиогдсон байхад хэсэг дуу нь саяхан зохиогдсон байдаг. Эдгээр дуу нь “Times “ сэтгүүл дээр гарсан судалгаан дээр үндэслэгдсэн болно.

    1. Queen – “Bohemian Rhapsody” . Энэ дуу нь Английн алдарт “Queen” хамтлагийн дуу бөгөөд 1975 оны цомогт орж байжээ. Мөн уг бүтээл нь тухайн цаг үедээ дэлхийн дуу хөгжмийн түүхэн дэх хамгийн үнэтэй сингл бүтээл болж байлаа.

    2. Bee Gees – “Staying Alive” . 1977 оны “Saturday Night Fever” киноны дуу бөгөөд удаан хугацааны турш чартад тэргүүлжээ. Staying Alive гэх дуу нь цөөнгүй орны чартуудыг нэгэн үе зэрэг тэргүүлж байжээ.

    3. The Beatles – “I Want to Hold Your Hand” . Энэхүү дуу нь тэдний 1963 онд гаргасан синглд орж байсан. Английн дөрвөл “The Beatles” хамтлагийн дуунууд дэлхийн дуу хөгжмийн түүхэн дэх цоо шинэ, хэзээ ч мартагдхааргүй сод бүтээлүүд болж чадсан юм.

    4. The Supremes – “Where Did Our Love Go” . 1960-аад оны Америкийн “The Supremes” хамтлагийн хит уран бүтээл “Where Did Our Love Go” дуу нь “TIME” сэтгүүлийн Англи хэл дээрх бүх цаг үеийн шилдэг 100 уран бүтээлийн нэгээр нэрлэгдсэн байна. Энэ дууг өдгөө Declan-аас эхлээд маш олон уран бүтээлчид өөр өөрийн хувилбараар амилуулсан байдаг аж.

    5. Missy Elliott – “Get Ur Freak On” . Америкийн реппэр, дуучин, жүжигчин Мисси Эллиотын энэтхэг аялгуугаар хөглөгдсөн энэхүү дуу нь түүний 2001 оны томоохон хитүүдийн нэг юм.

    6. 2 Pac – “California Love (Remix)” . Тус дуу нь түүний хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгт ордог. 25-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч тэрээр Америкаас гаралтай чадварлаг реппэр байсан.

    7. Nirvana – “Smells Like Teen Spirit” Энэ дууг 1991 онд гаргаж байсан бөгөөд “Nevermind” цомогт багтсан байна. Уг уран бүтээлээрээ санаанд багтамгүй бахдам амжилтыг тэдэнд авчирсан ба Америкаас гадна дэлхийн олон оронд хит бүтээл юм.

    8. Michael Jackson – “Billie Jean” . “Попын хаан”-ы энэхүү бүтээл мөн “TIME” сэтгүүлийн Англи хэл дээрх бүх цаг үеийн шилдэг 100 уран бүтээлийн нэгээр нэрлэгдэж байжээ. Уран бүтээл бүр нь хэн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөж чаддаг гайхалтай дуучин билээ.

    9. Beyonce – “Single Ladies” . 2012 оны “Гоо бүсгүй”, “Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий 100 хүний нэг” тодорч байжээ. Мөн уг дуу нь бүх цаг үеийн шилдэг 100 дууны жагсаалтад багтсан байна.

    10. Lady Gaga – “Bad Romance” . “TIME” сэтгүүлээс түүнийг 2012 оны нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад нэрлээд зогсохгүй түүний “The Fame Monster” цомгийн “Bad Romance” дууг бүх цаг үеийн дэлхийн шилдэг дуугаар тодруулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй