ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийслэлд 50 сургууль, 60 цэцэрлэг барихаар төлөвлөжээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн төрийн өмчийн гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх, төрийн өмчийн цэцэрлэггүй хороодыг цэцэрлэгтэй болгох зорилт тусгаж хэрэгжүүлэхээр батлагджээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдсан байна. Дээрх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлд 2020 он гэхэд 50 сургууль, 60 цэцэрлэг барихаар төлөвлөв.

    2016-2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 17 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд орж суудлын тоо 11 мянгаар, 48 цэцэрлэг барилга ашиглалтад орж хүчин чадал 7,465-аар нэмэгдээд байна. Харин 2019 оны сүүлийн хагас жилд нэмж 30 сургуулийн барилга өргөтгөлийг ашиглалтад оруулан суудлын тоог 15,500-аар, 73 цэцэрлэг ашиглалтад орж хүчин чадлыг 12,255-аар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. 2020 онд 24 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд оруулан суудлын тоог 17, 140-өөр, 18 цэцэрлэгийг ашиглалтанд оруулан хүчин чадлыг 3,460-аар нэмэгдүүлэх гэнэ.

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 2018-2019 онд он дамжин хэрэгжиж буй 46 цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явц 47 хувьтай, 32 сургуулийн барилгын явц 44 хувьтай явагдаж байна. Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 30 цэцэрлэг, наймдугаар сургууль, нэгдүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих хөрөнгө батлагдсан. Нийслэл хотод эрх шилжин ирсэн сургууль, цэцэрлэгийн 14 тендэр зарлагдсан, дөрвөн газрын нөхөн олговрын зардалгүй, найман газрын асуудал шийдвэрлэгдэж байгаа, хоёр сургуулийн зураг төслийн батлагдаж байгаа, нэг сургууль батлагдсан зураг төсөлгүй хөрөнгө оруулалтын ажлын явц явагдаж байна.

    Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдаж, БСШУСЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар худалдан авах ажиллагааны эрх шилжсэн 13 сургууль, цэцэрлэгийн найман тендер зарлагдсан, нэг газрын асуудал шийдвэрлэгдэж байгаа, нэг цэцэрлэг худалдан авахаар батлагдсан, гурван цэцэрлэгийн зураг төсөл батлагдаж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц явагдаж байна гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй