ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ЦЭВЭР АЛТАН ЗООС ГАРГАНА

    Монголбанк энэ онд говийн баавгай мазаалайн дүрстэй 999 сорьц бүхий 1000 төгрөгийн цэвэр алтан зоос гаргахаар болсон байна . Монгол банк 2007 оноос эхлэн “Амьд байгалиа хайрлая” төсөл хэрэгжүүлж, дурсгалын зоос гаргаж байжээ..Харин  говийн баавгай мазаалайн дүрстэй энэ удаагийн зоосыг гаргаснаар уг төсөл өндөрлөж байгаа юм байна. Зоосны нэг талд голдоо мазаалайн дүрс, дээд талдаа “WILDLIFE PROTECTION” гэсэн бичигтэй, баавгайн хажуу талд “Gobi bear”, доод талд нь “2019” гэсэн бичигтэй байх бол нөгөө талдаа Монголбанк гэдэг үгийг латин, уйгаржин монгол бичгээр, 1000 төгрөг гэж кирилл үсгээр бичиж доод талд нь үндсэн үзүүлэлтийг “0.5 g .9999 GOLD” хэмээн бичсэн байгаа аж. Мазаалай нь зөвхөн Монголын говьд амьдардаг, баавгайн нэн ховордсон төрөл зүйл бөгөөд ойролцоогоор 30 орчим толгой байдаг гэсэн багцаа тоо байдаг. Монгол Улс мазаалайг 2012 оноос тусгай хөтөлбөрийн дагуу хамгаалж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй