ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2019 ОНД ХУДАЛДААНД ГАРАХ НИСДЭГ МАШИН

    “Terrafugia” компани нь нисдэг автомашиныхаа захиалгыг авч, 2019 онд гэхэд ашиглалтад оруулахаа албан ёсоор мэдэгдлээ. “Transition” маркийн энэхүү машиныг туршихын тулд тус компани Нью-Хэмпширт хувийн онгоцны буудал түрээслэн авсан байна. БНХАУ-ын “Jeely” концернийн харъяа “Terrafugia” компани энэ оны аравдугаар сараас нисдэг машины захиалгаа авч эхэлсэн юм. Тус машин  хоёр хүний суудалтай, залгаа далавчитай, түлш болоод цахилгаанаар ажиллах боломжтой, агаарт цагт 160 км хурдлах чадвартай гэж бүтээгдэхүүнийхээ талаар мэдэгджээ.

    Нисдэг машины үнийг эцэслэн тогтоогоогүй ч 300 мянга орчим америк доллараар худалдах төлөвтэйг үйлдвэрлэгчид онцолсон байна. 2006 онд АНУ-ын Бостон хотод MIT-ийг төгссөн таван залуу хамтран үүсгэн байгуулсан тус компанийг БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “Jeely” концерн хоёр жилийн өмнө худалдан авч, ажилтан ажиллагсад болоод инженерүүдийнх нь тоог нэмэн, нисдэг машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй