ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Монголын Мэс засалч эмч нарын Нэгдсэн холбооны Анхдугаар чуулган 2018” амжилттай зохион байгуулагдлаа

    “Монголын мэс засалч эмч нарын нэгдсэн холбооны анхдугаар чуулган” 2018 оны 11 сарын 29-ний өдөр Төрийн ордонд, 30-ны өдөр Corporate Convention Center-т амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхий зохион байгуулагчаар Олон улсын чанарын шаардлага хангасан, Зүүн бүсийн шилдэг эмнэлэг, 2014-2016 оны шилдэг эмнэлэг, Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн Грандмед эмнэлэг, Монголын мэс засалч эмч нарын холбоо нар ажиллалаа.

    Чуулганы эхний өдөр БНСУ, ОХУ, АНУ, Япон гэх зэрэг өндөр хөгжилтэй улс орны шилдэг мэргэжилтнүүд оролцож, зочин илтгэл тавьсан ба  “Шилдэг мэс засалч”-аар  салбар бүрээс 10 шилдэг эмч тодорсон ба үүнд Грандмед эмнэлгийн нуруу нугасны тасгийн эрхлэгч М.Тэмүүжин Нуруу нугасны мэс заслын Шилдэг эмчээр, Н.Нурбек Дурангийн мэс заслын Шилдэг эмчээр тус тус шалгарлаа.

    Чуулганы 2 дахь өдөр холбоо нийгэмлэгийн мэс засалчид өөрсдийн салбарынхаа тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хөгжил, тулгамдаж буй асуудал, гарах гарцын талаар хэлэлцсэн ба Эрдэм шинжилгээний хуралд 200 гаруй эрдмийн бүтээл ирүүлснэээс 18 илтгэл хэлэлцэгдэж, Грандмед эмнэлгийн Нуруу нугасны мэс заслын их эмч Б.Нурбекийн “Вертебропласти мэс заслын дараа дахин нугалам хугарах эрсдлийг урьдчилан тооцох аргачлалыг эмнэлзүйд ашигласан дүн” сэдэвт илтгэл түрүүлж, 2-р байранд “Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өнөөгийн үр дүн” УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын клиникийн их эмч  М.Эрдэнэсайхан, 3-р байранд ЭХЭМҮТөвийн дутуу нярайн торлогийн эмгэгийн үед эмгэг судасны ургалтыг зогсоох шилэнцэрийн тариа ба торлогийн лазерийн мэс заслын эмчилгээг судалсан дүн” ЭХЭМҮТөвийн Нүдний мэс заслын тасгийн их эмч Ч.Цэнгэлмаа нар шалгарч оюуны бүтээл нь үнэлэгдлээ.

    Уг чуулганы үр дүнгээр Монгол улсын эрүүл мэндийн салбарын тулгамдаж байгаа асуудлууд ээлж дараагаараа шийдэгдэх ба эрүүл мэндийн салбар ахисан түвшинд хүрнэ гэдгийг зохион байгуулагчид болон чуулганд оролцсон хүмүүс онцолж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй