ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “JCI”-ийн залуус Богд хан уулыг ойжуулна

    Олон нийтэд залуучуудыг байгаль орчиндоо ээлтэй байхыг уриалан “JCI” эко салбар байгууллагынхан зургадугаар сарын 30-нд Их тэнгэрийн амны зүүн талын энгэрт эхний ээлжийн тарьц суулггацаа суулгахаар болжээ. 

    Учир нь Богдхан уулын нийт 22129 га ойн талбайгаас 3 га газарт нь залуу шинэсэн ой, 17 га талбайд нь гацууран ой ургадаг бол залуу хуш модон ой огт тоологдоогүй нь ноцтой шалтгаан болоод байгаа юм. Иймд Жэй Си Ай Эко салбар байгууллагын залуучууд Богдхан уулынхаа залуу ойг нэмэгдүүлэх болон дэлхийн экосистемийн үнэт өв, сэрүүн бүсийн ойн төгсгөл хэсгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, нөхөн сэргээхзорилгоор Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэсний аяны хүрээнд “ЗАЛУУ ОЙ” төслийг санаачлан хэрэгжүүлж, иргэд олон нийт, аж ахуй нэгжүүдийг энэхүү үйлсэд уриалан, оролцуулахаар төлөвлөн,  2018 оны 06 сарын 30-ны өлзий билэгт сайн өдөр тарихаар болжээ. 

    Дашрамд дурдахад “JCI” байгууллага нь 18-40 насны залуучуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь дэлхийн 117 оронд салбар нэгжтэй, 200 мянга гаруй гишүүдтэй, 104 жилийн түүхтэй байгууллага юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй