ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

    Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

    - Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүн байна -

    Баруун аймгуудын нутгаар: Зургадугаар сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27, 30-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

    Төвийн аймгуудын нутгаар: Зургадугаар сарын 26, 30-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 28,1-нд нутгийн баруун хагаст, 29-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 25-26-нд ихэнх нутгаар, 28, долоодугаар сарын 1-нд нутгийн баруун хагаст сэрүүн байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм хүрч хална.

    Зүүн аймгуудын нутгаар: Зургадугаар сарын 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 29-30 нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 25-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

    Говийн аймгуудын нутгаар: Зургадугаар сарын 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 26-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

    Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй