ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өөрийнхөө тухай илүү ихийг мэдээрэй

    Төрсөн он бидний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдгийг бид сайн мэднэ. Харин сүүлийн тоо ямар үүрэг гүйцэтгэдгийг тэр болгон мэдэхгүй болов уу. Төрсөн оны сүүлийн тоогоор өөрийгөө ямар суудалд хамааралтай болохыг мэдэж болно. Суудлаар та өөрийнхөө зан чанар, ааш төрх гээд олон зүйлийг олж мэдэх боломжтой ажээ

    0 болон 1-Төмөр

    Энэ суудалд суусан хүмүүс эрч хүчтэй сэтгэлийн хаттай хүмүүс байдаг. Тэд биеэ даасан, зарчимч бас тэвчээртэй. Тэд тавьсан зорилгоосоо хэзээ ч хазайхгүй. Замд ямар ч саад бэрхшээл байсан тэд даван туулна. Засаглал, мөнгө, тансаг амьдрал руу тэмүүлэх талтай, энэ нь зарим нэг үед муугаар дуусаж болзошгүй. Гэхдээ амьдрал нь бүхэлдээ тэнцвэртэй бас баялаг байх болно. 

    2 болон 3-Ус

    Энэ суудалд суусан хүмүүс уян зөөлөн сэтгэлтэй аядуу хүмүүс байдаг. Тэд сэтгэл татам, бусдын зовлонг хүндээр хүлээж авна. Халамжлах, хэн нэгнийг тэтгэх хүсэлтэй, тэд сайн эцэг эх болдог. Бас уран бүтээлч сэтгэлгээтэй. Тэд авьяастай, урлагт амжилт гаргаж чадна. Тэд бүх юманд авьяаслаг байж чаддаг. Хүмүүстэй хэл амаа амархан ойлголцоно, барьсан болгоноо амжилттай хийж дуусах бөгөөд найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүнтэй нэгэн ажээ.

    4 болон 5 –Мод

    Энэ суудалд суусан хүмүүс өөртөө итгэлтэй байдаг. Амьдрал нь цаг минутаар төлөвлөгдсөн, тэд байнга завгүй явдаг. Тэд үзэж харж, хийж болох бүх л зүйлээр оролдохыг хүснэ, дэлхийн өнцөг булан бүрээр аялах хүсэлтэй. Тэдний сониуч занд хил хязгаар үгүй. Тэд бас маш халамжтай, өөртөө итгэлтэй хүмүүс. Тэднийг хувиа хичээсэн гэж огт хэлж болохгүй. Найз нөхөд, ойр дотныхныхоо төлөө юу ч хийхэд бэлэн, тусламжийн гараа хэрэгтэй үед нь сунгана. Мөрөөдөл тэднийг байнга урагш хөтөлдөг хэдий ч хайртай хүмүүсийнхээ хэрэгцээ, шаардлагыг мөрөөдлийнхөө дээгүүр тавихгүй. Тэд дараа нь буруу үйлдэлдээ маш их харамсдаг хүмүүс байх ажээ.

    6 болон 7 – Гал

    Гал хүмүүс, өөр хэлэх юм алга даа. Тэдний эрч хүч бусдыг тэтгэнэ. Тэд адал явдалд татагддаг. Шинэ үзэж хараагүй болгонд татагдана. Халуун сэтгэлтэй бас тогтворгүй. Сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр, бодлогогүй хэлсэн үг – тэдний хамгийн том асуудал. Тэд өөрсдийнхөө сэтгэлийн хөөрлийн золиос болох нь олонтой. Гэхдээ төрөлхийн удирдагчид байдаг бөгөөд тэдний араас олон хүн дагана. Ийм л хүмүүс уулын оргилд гарч хувьсгал хийдэг байна. Тэр ямар ч хүн байсан хамаагүй хайрлахаас өөр аргагүй.

    8 болон 9 – Шороо

    Маш найдвартай бөгөөд маш амбицтай хүмүүс. Тэд аливаа шийдвэр гаргахдаа маш нухацтай бодно, сэтгэлийн хөөрөлд хөтлөгдөх хүмүүс огт биш. Энэ байдлаасаа болоод өөрийгөө олон баяр хөөртэй мөчөөс хязгаарладаг, гэхдээ тэр хэмжээгээр таагүй нөхцөл байдалд орох нь бага. Тэд бүгдийг төлөвлөнө, дэс дараалалтай. Тэднийг үл ойлгогдох, үл мэдэгдэх зүйл айлгадаг ажээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй