ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Фэйсбүүк 14 сая хэрэглэгчийнхээ хувийн постыг нийтэд ил тавьжээ

    Програмын алдааны улмаас 14 сая хэрэглэгчийнхээ хувийн (private) зорилготой постыг нийтэд (public) ил гаргасан байснаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.

    Энэ алдаа тавдугаар сард гарч, 10 өдрийн турш үргэлжилсэн байна. Тодруулбал тавдугаар сарын 18-наас 27-ны хооронд энэ явдал болжээ. Хэрэглэгч ямар нэг агуулгыг тус сүлжээнд нийтлэхдээ “privacy setting” тохируулдаг. Нийтэлсэн зүйл нь хэнд харагдах, хэнд харагдах ёсгүйг зааж өгнө гэсэн үг юм.

    Тэгвэл нийтэд нээлттэй гаргах зорилгогүй агуулгыг нь Фэйсбүүк хэн дуртай нь үзэж болохоор ил гаргасан нь энэ юм. Өнөөдрөөс эхлэн уг алдаанд өртсөн хэрэглэгчиддээ Фэйсбүүк гар утаснаас, дэсктоп компьютерээс орж байгаагаас нь үл хамааран “Please Review Your Posts” гэсэн гарчигтай мэдэгдэл хүргэх юм байна. Үүнд аль аль постууд нь олон нийтэд задарсан болохыг жагсааж харуулах ажээ.

    Эх сурвалж: Quartz

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй