ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхийлөгч Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг дэмжсэнгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг, Япон улсад суух Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад улсад суух Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан байна.

    Засгийн газар зургаан улсад суух Элчин сайд томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч ийнхүү дөрвийг нь л УИХ-д оруулж байгаа юм байна. Харин Австрали улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Тайланд улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн Н.Чимгүүндарь нарыг Ерөнхийлөгч дэмжээгүй аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй