ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дуучин Л.Насаа: Цаашид дуулах эсэхээ шийднэ

    Дуучин Б.Сарантуяагийн гарын шавь хэмээн нэрлэгддэг “Баянмонгол” чуулгын дуучин Л.Насанбуян “The Voice of Mongolia” шоуг өчигдөр өндөрлүүллээ.

    Төрөөд сар ч бололгүй тэмцээнд орж Д.Болдын багийг сонгосон тэрбээр халз тулааны шатанд “Anemone” хамтлагийн гишүүн Жаннаг ялж, дараагийн шатанд оролцох эрхээ олж авсан. Тэр үеэс хүмүүсийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр орой шоуг өндөрлүүлэхдээ “Би энэ шоугаар цаашаа дуулах уу, үгүй юу гэдгээ шийдэх гэж байсан” хэмээн хоолой зангируулан хэлсэн юм.

    Түүнийг чамгүй сайн уран бүтээлч хэмээн мэргэжлийхэн үнэлдэг. Хит дуутай байх эсэх нь тийм ч чухал биш шүү дээ. Тиймээс түүнийг шоунаас болж урлагаа орхих нь тэнэг алхам болно хэмээн шүүмжлэх хүмүүс нэлээд байна. Ямартай ч Д.Болд ч, үзэгчид ч сонголтоо хийсэн. Харин Л.Насанбуянгийн цаашид хийх сонголт зөв байгаасай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй