ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Идэрмаа “B prodaction”-ны дуучин боллоо

    “The Voice of Mongolia” шоуны “Battle” шатанд өрсөлдөж харамсалтайгаар хасагдсан Д.Болд шүүгчийн багийн С.Идэрмаа, Э.Ганбилэг нар "B production"-ны дуучнаар ажиллахаар болжээ. Тэднийг хасагдахад  үзэгчид ихэд ундууцан, оролцогчдын сонголт дээр буруу сонголт хийсэн хэмээн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл хүчтэй өрнөсөн. Ингээд С.Идэрмаа, Э.Ганбилэг нарыг дуучин Д.Болд өөрийн “B production”-ны шинэ артист  дуучдаар авч,  уран бүтээлийн ажилдаа шургуу гэгч нь орсноо өөрийн цахим хуудсаар ийнхүү мэдэгдлээ. С.Идэрмаагийн хувьд СУИС-ийн төгсөх курсын оюутан юм.Тэрбээр  "Зүрхний хилэн" УСК-ны Сүглэгмаагийн дүрээр олонд танигдсан бөгөөд одоогоор “Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драмын жүжгийн гол дүрд тоглохоор тунчиг завгүй яваа гэнэ.  Харин Э.Ганбилэгийн хувьд 2015 онд “My voice” шоунд амжилттай оролцож байжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй